Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Украины депутатыг ОХУ-д саатууллаа
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Украины Одесс мужийн зөвлөлийн депутат Николай Карпенког өөрийн улсаас Орост хууль бусаар мах оруулах хэрэг зохион байгуулсан хэрэгт буруутган саатууллаа гэж Крым, Севастополийн Холбооны аюулгүйн албаны хэвлэлийн алба даваа гарагт мэдээллээ.
Карпенког энэ сарын 21-ний өдөр Москвагийн “Домодедова” нисэх буудлаас саатуулжээ.
Холбооны аюулгүйн албаныхан энэ сарын 18-нд явуулсан тусгай ажиллагааныхаа явцад Крымын “Армянск”, “Чонгар” боомтуудаар хэдэн арван сая рублийн үнэ бүхий “гарал үүсэл нь тодорхойгүй” их хэмжээний тахианы мах хууль бусаар орж ирснийг илрүүлсэн байна. Шалгалтаар энэ бүхнийг зохион байгуулсан хүн нь украины 1978 онд төрсөн иргэн, 2014 оны гуравдугаар сар хүртэл Украины загасны аж ахуйн агентлагийн даргын орлогч байгаад Одесс мужийн зөвлөлийн гишүүн болсон Карпенко Николай Николаевич болохыг тогтоон саатууллаа” гэж мэдээлэлд дурджээ.
Карпенког саатуулан Симферопольд аваачсаны дараа тэрээр Холбооны аюулгүйн албаны ажилтанд 30 мянган долларын авлига өгөхийг санал болгосон байна. Энэ мөнгийг шилжүүлэн өгөх гэж байсан украины бас нэг иргэн Максим Сергеевич Малинскийг бас саатуулжээ.
Энэ хэрэгт нийтдээ 10 гаруй хүн оролцсоныг бүгдийг нь саатуулаад байгаа юм байна.

0 Сэтгэгдэл