Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ариунсанг ТЕГ-ын даргаас чөлөөлж, ТЕГ-ын даргаар томилов


Төрийн ордонд өнөөдөр хэвлэлийнхний нүдэнд өртсөн “зочид” бол Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан болон АТГ-ын дэд дарга Б.Хурц байлаа. Тэд төрийн ордонд зочилсон нь Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг гэнэт зарласан Засгийн газрын хуралдааны үеэр хийх томилгоотой холбоотой гэж байв. Үнэхээр удалгүй энэ талаарх мэдээлэл ч түгэж эхэлсэн.

Шинэхэн Ерөнхий сайдын томилгоо Засгийн газрын эхний хуралдаанаар нь эхэлсэн гэж болох ч ЗГХЭГ-ын дэд дарга байсан Солонгыг шүүхийн шийдвэрийн дагуу албанд нь эргүүлэн томилсон. Харин энэ удаагийн томилгооны сураг бол жинхэнэ “чухал” гэж хэлж болох.

Ерөнхий сайдын удирдлага дор байдаг хамгийн чухал төрийн алба бол Тагнуулын Ерөнхий газар. УИХ биш Ерөнхий сайдын харьяанд байдаг гэдгээрээ хэл амны бай болдог Тагнуулын Ерөнхий газрын дарга Ерөнхий сайдын гарын хүн байдаг гэдгийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед томилогдсон Б.Ариунсангаас шууд харж болно. Нийгмийн халамжийн газрын дарга,Татварын Ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг эрчим хүчний яамны дарга, Тагнуулын Ерөнхий газрын дэд дарга зэрэг алба хашиж байгаад Тагнуулын Ерөнхий газрын даргаар өнгөрсөн оны тавдугаар сард хэл амтайхан томилогдсон Б.Ариунсан даргын суудлын эзнээр АТГ-ын дэд дарга Б.Хурцыг тодруулжээ.

Б.Ариунсаныг Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар томилсон нь Үндсэн хуульд заасан хэм хэмжээг зөрчиж байна хэмээн иргэн Б.Ламжав Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдүүлсний дараахан Ерөнхий сайд томилгоогоо буцаасан хэдий ч удалгүй бүүр албан тушаал ахиулаад тавьчихсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 18-ны хурлаар Б.Ариунсанг ТЕГ-ын даргаар томилсон байдаг.

Харин Тагнуулын Ерөнхий газрын шинэ даргаар томилогдсон Б.Хурцын хувьд дуулиантайхан чекистүүдийн нэг. Тагнуулын ерөнхий газарт шинэ хүн биш. Сөрөг тагнуулын албанд байхдаа Гаалийн Ерөнхий газрын дарга Х.Баатарын авлигын хэргийг илрүүлсэн мөн УИХ-ын гишүүн М.Энхболд, У.Барсболд нарыг тагнаж чагнасан, С.Зориг агсны хэрэгт холбогдуулан иргэн Д.Энхбатыг Франц улсаас хулгайлж авчирсан гэх зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн нь нийтэд ил болсон билээ. Тагнуулаас МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн томилгоогоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Д.Энхбатыг хууль бусаар хулгайлсан хэргээр 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр Английн Хитроу нисэх онгоцны буудлаас Английн цагдаа нарт баривчлагдаж, Англи, Германы шоронд жил гаруй хоригдсон. Түүнийг баривчлах ажиллагаанд Монголын улстөрчид төдийгүй Германы эрх бүхий хүмүүс оролцсон ч гэсэн мэдээ бий. Гэсэн ч тэрээр Ерөнхийлөгчийн “ачаар” суллагдсан. 2011 оныхоо есдүгээр сард Ерөнхийлөгчийн хамтаар нэг онгоцоор Монголдоо ирж “Явсан шигээ л хүрээд ирлээ. Ардаа төртэй, эх оронтой хүн юундаа ч санаа зовох билээ” хэмээж байсан.
Тэрээр 1969 онд төрсөн. 23 дугаар сургууль, Эрхүү хотын барилгын техникумыг төгсөөд 1997-1999 онд Москва хотноо эдийн засаг статистик мэдээллийн сургууль, 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академийг төгссөн эдийн засагч, хуульч мэргэжилтэй нэгэн. Германаас суллагдаж ирэнгүүтээ АТГ-ын дэд даргаар томилогдсон. Ерөнхийлөгчийн авлигатай тэмцэх ажилд гар бие зүтгэж яваа хүмүүсийн нэг гэхэд хилсдэхгүй.

ТЕГ-ын дарга Б.Ариунсан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч ТЕГ-ын даргаар томилогджээ. Яахаараа чөлөөлсөн хүнээ ахиад томилчихов гэж гайхаж байна уу. Энэ удаад тэрээр Тагнуулаас Татварт шилжсэн нь энэ. Өөрөөр хэлбэл Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж, Б.Ариунсанг оронд нь томилж. Б.Ариунсангийн хувьд татвар цоо шинэ ертөнц биш. Тэрээр өмнө нь дэд даргаар ажиллаж байсан дассан газар нь гэж хэлж болно. Мэдээж ийн нэг албанаас нөгөөд шилжсэн Алтангадасын “үр, үндэс” гэдэгтэй нь холбоотой.

Тэгвэл  энэ наймдугаар сард Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилогдож тангараг өргөж байсан С.Баатаржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Хууль сахиулахын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан Р.Чингисийг томилох тухай мөн яригдлаа. Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр эхлээд эдийн засгийн гэмат хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга мөн ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан билээ.

Харин С.Баатаржавт суудлаа тавьж өгсөн ч шүүхээр хууль бусаар халагдсан гэдгээ тогтоолгоод байсан МоАХ-ны анхдагчуудын нэг Б.Билэгт Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргаа томилогдож, С.Буяндалай албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан