Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Оюунбаатар: 130 мянган тонн байгалийн хадлан бэлтгэлээ


Орон нутагт өвөлжилт хэр байгаа талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатараас тодрууллаа.

-Танай аймагт өвөлжилт хэр байна вэ. Зам, даваа ямар байна вэ?
-Энэ жил налгар сайхан урт намар боллоо. Хэдийгээр өвлийн эхэн сар гарчихаад байгаа ч манай аймагт цас ороогүй дулаан байгаа. Ер нь, энэ жил дулаан өвөл болно байх. Өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаасан. Аймгийн хэмжээнд нийт 130 мянган тонн байгалийн хадлан бэлтгэж, бүх суманд Засаг даргын аюулгүйн нөөц гэж 100 тонн өвс бэлтгэсэн. Түүнчлэн аймгийн аюулгүйн нөөцөд 200 тонн хадлан базаасан. Өвс тэжээлийн хувьд төлөвлөгөөт бэлтгэлээ хангаад байгаа.

-Аймгийн төвийн хувьд өвөлжилтийн бэлтгэлээ хэр базаасан бэ?
-Нүүрсний уурхайнууд хөрс хуулалтаа хийгээд нүүр­сээ түгээж эхэлсэн. Тиймээс манай аймагт өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдсан. Бид намрын ургац хураалтаа дуусгаад өнгөрсөн долоо хоногт аймагтаа ургацын баяр тэмдэглэлээ. Аймгийн хэмжээнд энэ жил 24.2 мянган га талбайд үр тариа тариалж нийт 38 мянган тонн үр тариа хураан авлаа. Га-гаас 16,4-20 центнер ургац авсан. Өмнөх жилүүдээс сайн ургац авсан учраас ургацын баяраа тэмдэглэж тариаланч, механикжуулагч нараа урамшуулсан.

-Бүтээн байгуулалтын ямар ажил өрнүүлж байгаа вэ. Төв аймгийн хувьд 1000 айлын орон сууц хөтөлбөр, гэр хорооллыг инженерийн усан хангамжаар хангах зэрэг ажил хийж байгаа юм байна?
-Хэнтий аймгийн төвийг Чингис хот болгон нэрлэсний жилийн ойг энэ жил тэмдэглэсэн. Энэ үеэр Чингис хотын сүлд дуутай болсон. Түүнчлэн хотдоо 18 давхар Чингис цамхгийг барих барилгын ажил эхлүүлээд байгаа. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний супер лигийн тэмцээнд Чингис хотынхоо багийг тоглуулж эхэлсэн гээд хотынхоо ойг угтан олон ажил өрнүүлээд байгаа.

-Төв аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Орон нутагт хэрэгжүүлж болох нь юу байна гэж та бодож байна?
-Төв аймагт ирээд гадаадын зээл тусламж болон Барилга хот байгуулалтын яамны зүгээс хамтран хэрэг­жүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Санаа авахаар аймаг орон нутагтаа хийж, бүтээж болохоор зүйл олон харагдаж байна. Тухайлбал, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ цэвэрлэх байгууламжтай болгож иргэдээ ч ажлын байраар хангаж. Үүнийг аль ч багт хийж болох юм. Мөн замаа шинэчилж төр захиргааны хоёрдугаар ордонг байгуулж, байрны хүрэлцээ муу байгаа төрийн байгууллагуудаа оруулж энэ байдлаас ангижирсан байна.

0 Сэтгэгдэл
Ene ooroor hadlan beltgesen yum shig yrij bnaa
Хамгийн их уншсан