Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эх газар”-ын бүтээгдэхүүнээс ургамлын бөөс илэрчээ

Төмс хүнсний ногооны зоорь агуулах, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт явуулсан байна. Уг шалгалтад 207 аж ахуйн нэгж иргэн хамрагджээ. Дээрх шалгалтын үеэр цөөнгүй ноцтой зөрчил илэрсэн болохыг албаныхан хэлсэн юм. тухайлбал, Хүлэмжний ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэдэггүй, дээжээ шинжилгээнд хамруулдаггүй, гарал үүслийн бичиггүй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд савладаг гэхчлэн зөрчил түгээмэл байжээ. Шалгалтаар 48200 тонн багтаамж бүхий 171 зооринд хадгалагдаж байгаа 20 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ,  хөрс, ургаж байгаа ургамлын навч иш, салаа мөчрийн нийт 541 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээнд хамрагдсан хүнсний ногоо, жимс жимсгэний дээжний 91.3% нь шинжлэгдсэн үзүүлэлтийн хүрээнд стандартын шаардлага хангаж, 9.1% нь стандартын шаардлагыг хангаагүй байна. Стандартын шаардлага хангаагүй 49 дээжийн дөрөв нь гадна хольц, механик гэмтэлээр тэнцээгүй, 40 дээжинд төмсний фитофтор, фузариозын хуурай илжрэл, бактерийн гаралтай нойтон илжрэл өвчин, “Эх газар ХХК”-ий гурвантөрлийн цэцэгнээс ургамлын бөөс тус тус илэрчээ. МХГ-ын байцаагчид хийсэн шалгалтынхаа үр дүнд дараахь дүгнэлтийг хийжээ.

- Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдийг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтээр 2013 онд нийт 1317 ААНБ-ыг үнэлэхэд 74.5 хувь буюу 982 нь их, дунд эрсдэлийн ангилалд хамрагдсан ба үүний 218 нь 2014 онд хяналт шалгалтанд хамрагдсанаас 118 нь их, дунд эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдэлийн түвшин буурсан хэдий ч анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдийн хүрээнд “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах”, “хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэсэн хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй, дотоод хяналт бүрэн төлөвшиж тогтмолжоогүй, хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй, хууль эрх зүйн мэдлэг сул байгаа нь харагдаж байна.

-Зоорийн аж ахуй эрхэлж буй нийт 150 ААН, иргэдийн үйл ажиллагаанд “Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний агуулах, зоорийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ хийхэд  70 буюу 46.6% нь “бага эрсдэлтэй”, 69 буюу 46% нь “дунд эрсдэлтэй”, 11 буюу 7.3 % нь их эрсдэлтэй шалгагдсан ба 2013 оны үзүүлэлттэй харьцуулан үзэхэд их эрсдэлтэй аж ахуй нэгжийн тоо 21.5% -иар буурч, бага эрсдэлтэй аж ахуй нэгжийн тоо 70%-иар өссөн дүнтэй байна.

-Хүлэмжийн аж ахуй эрхэлж буй 60 ААН, иргэдийн үйл ажиллагаанд “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ хийхэд 22 буюу 36.6 хувь нь “бага эрсдэлтэй”, 23 буюу 38.3 хувь нь “дунд эрсдэлтэй”, 15 буюу 25 хувь нь их эрсдэлтэй дүгнэгдсэн нь  2013 оны үзүүлэлттэй харьцуулан үзэхэд бага эрсдэлтэй обьектын тоо 22 хувиар өссөн,  их эрсдэлтэй аж ахуй нэгж  тоо 46.8 хувиар буурсан дүнтэй байна.

-Шалгалтын хүрээнд хийгдсэн лабораторийн шинжилгээгээр түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлтийн нэг болох пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй дүн гарсан хэдий ч лабораторийн хүчин чадал, итгэмжлэлийн хүрээнээс хамаарч зарим төрлийн шинжилгээ тухайлбал: хөрсний биологийн болон химийн бохирдол төмс, хүнсний ногооны чанарт нөлөөлж байгаа эсэх болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнд Монгол Улсад хэрэглэгдэж байгаа бүх төрлийн химийн бодисын үлдэгдлийг тодорхойлох боломжгүй, хөдөө орон нутагт хор судлалын лаборатори байхгүйтэй холбоотойгоор бүрэн хамрагдахгүй байна.

-Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зарим хүнсний ногооны стандартуудын норм, нормативийн үзүүлэлтүүд орчин үеийн шаардлагад нийцэхгүй болсон, бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт бүрэн тусгагдаагүй, манай улсад тариалдаггүй жимс, жимсгэний стандартууд байдаггүй зэрэг нь түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хянах, холбогдох дүгнэлт шийдвэр гаргахад хүндрэлтэй байна.

-Төмс, хүнсний ногооны анхан шатны үйлдвэрлэл нь боловсруулах үйлдвэрлэл, хуваарилалт, хадгалалт, тээвэрлэлтийн хооронд нэгдсэн уялдаа зохицуулалт тогтолцоо байхгүйгээс  ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар,  аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй  байгаа тул аймгуудад төмс, хүнсний ногоо угаах ангилах, дахин боловсруулах, хөргөөж хөлдөөх, савлах үйлдвэр байгуулах, хадгалах, тээвэрлэх ногооны төрөлжсөн зоорь агуулахын сүлжээний тогтолцоог бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан