Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шонхор фракцийг Д.Ганхуяг ахлахаар болов


Ардчилсан хүчний холбоо (АХХ ), Шонхор фракцийн тэргүүнээр УИХ- ын дарга З.Энхболд ажиллаж байсан. Саяхан тэрээр АН-ын даргаар томилогдсон тул ТББ болон фракцийн тэргүүний ажлаа хүлээлгэн өгсөн. Саяхан АХХ-ны  хурал болж ерөнхийлөгчөөр нь С.Эрдэнэ сонгогдсон.  АХХ нь улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг улс терийн олон нийтийн байгууллага бөгөөд гишүүнчлэлийн хувьд намын гишүүнчлэлд хамааралгүй, терийн албан хаагчдад нээлттэй гэдгээрээ онцлогтой. УИХ- ын гишүүн Д.Ганхуяг нь холбоо, уг фракцийг үүсгэн байгуулагч гол хүмүүсийн нэг. Барууны орнуудад улс төрийн барууны либерал үзлийг "шонхор"-р, зүүний үзлийг "тагтаа"-р төлөөлж үздэг нь нийтлэг ойлголт. Цагаан Шонхор шувууг Эзэн Чингис  билэгдэл болгож байсан. Мөн Шонхор шувууг Шинэчлэлийн Засгийн газар  Үндэсний бахархалт шувуугаар зарласан. Их газрын орнуудын иргэдийнх олонх нь барууны үзэлтэй байдаг гэсэн судалгаа ч байдаг. Энд тэмдэглэхэд Ардчилсан намын үзэл баримтлалтай Шонхор фракцийн узэл санаа нийцэж байгаагаараа онцлогтой. Энэ фракцийн даргаар УИХ- ын гишүүн Д.Ганхуяг сонгогджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан