Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдоржийн сандрал


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэрэв МАН Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орвол намаасаа гарна гэж мэдэгдсэн нь өнгөрсөн долоо хоногийн эхээр. Гэтэл Ардын намынхан Бага хурлынхаа гишүүдээс зөвшөөрлөө авч АН-ын саналд “тийм” гэсэн хариу өглөө. МАН Засгийн газарт орохоор болсон учраас Ц.Нямдорж гишүүний үгийг сануулах хүн  цөөнгүй байгаа. Харин тэрээр хэлсэн үгээ өөрөөр тайлбарлаж, уснаас хуурай гарах аргаа хайж эхлэв бололтой.

Өчигдөр “Хэрэв Н.Алтанхуягийг огцруулаад Х.Баттулгыг Ерөнхий сайд болговол намаасаа гарна гэж хэлсэн. Тэр бол Н.Алтанхуягийг огцруулах асуудал яригдаж байх үед хэлсэн  үг л дээ. Сүүлд нь тэрийг гуйвуулаад Засгийн газрыг хамтарч байгуулвал намаас гарна гэдэг яриа  яваад байгаа. Хэрэв Х.Баттулга Ерөнхий сайд болсон бол намаасаа гарах л байсан. Хамтрахын хувьд анхнаасаа эсрэг байсан” гэж тайлбарлалаа.

Өнгөрсөн даваа гарагт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ц.Нямдорж гишүүн Засагт хамтарвал намаасаа гарна гэсэн аж. Үүнийгээ ч дараа нь баталгаажуулж news.mn сайтад арваннэгдүгээр сарын 27-нд өгсөн ярилцлагадаа “Та намаасаа гарна гэсэн үнэн үү” гэхэд үгүйсгэж, няцаагаагүй. Харин ч “Ийм балиар юм хийвэл энэ намд суух орон зай надад үлдэхгүй. Энэ нь намын  гишүүд, дэмжигчдийн эсрэг явна гэсэн үг биш. Ийм шийдвэр гаргадаг удирдлагатай хэрхэвч дөрөө нийлэхгүй. Арга ядаад л ийм юм ярьж байна” гэж хариулсан. Тэгвэл өчигдөр болохоор өөрөөр тайлбарлаж суух. Тэгээд ч болоогүй УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Бага хурал, бүлгийн хурал дээр Х.Баттулгыг Ерөнхий сайдаар томилно гэвэл намаасаа гарч болзошгүй гэж байсан хэмээн үгээ нийлүүлжээ. Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлж, томилоход ч энэ талаар дурдаагүй мөртлөө өчигдөр гэнэт өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч Ц.Нямдорж гишүүн хэлсэн үгийнхээ араас сандарч сууна. Уг нь “Ам алдвал барьж болдоггүй” гэдэгсэн.

0 Сэтгэгдэл
Намгүй Нямдорж шодойгүй хүргэн хоёр адилхан болно биз дээ.
ха ха ха
энэ нөхөр ч эрээ цээрээ алдаж бна даа.
Хамгийн их уншсан