Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан хувьсгалын ойн өдөр Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Уг ёслолд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүд, Ардчилсан намын гишүүд болон олон нийтийн төлөөлөл оролцов.

Ойн хүрээнд аймаг бүрээс ардчилсан намын төлөөллүүд нийслэлд хүрэлцэн ирж, ардчилсан хувьсгалын баяртаа оролцож байна.  Сүхбаатар аймгийн Ардчилсан холбооны дарга Г.Адъяа хэлэхдээ, “Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярт манай аймгаас 10 хүн ирсэн. Ардчилал бий болсны хүчинд хүний үзэл бодол өөрчлөгдөж, өмч хөрөнгө, орон сууц, газартай байх гээд бүх зүйл нээлттэй болсон. Үүнийг эерэг талаас нь харвал сайн, зөв замдаа явж байна гэж боддог. Зарим хүмүүс муу талаас нь харж болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг. Харин ч ардчилал хөгжсөнөөр Монгол Улсад бүх зүйл нээлттэй болсон шүү дээ” гэв.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт 15:00 цагт “Улаанбаатар палас”-т болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан