Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Тодбилэг: Бэлгийн сулралыг Дорны уламжлалт анагаах ухаан илүү үр дүнтэй эмчилж байна

1992 онд АУИС-ийг эмчилгээний чиглэлээр сурч төгсөөд, 1998 онд уламжлалт эмчилгээний чиглэлээр ажиллаж эхэлсэн. 2006 онд ОХУ-ын Москва хотын Россинский Медицинский академийн Сексологи, сексопатологийн кафедрыг сексологич, сексопатологич мэргэжлээр төгссөн.

-Таньд ямар зовиуртай хүмүүс илүү хандаж байна вэ?
-Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн хөрөлт, сэрэлгүй болох зэрэг эмгэгүүд, эрчүүдийн ихэнх нь преждевременния эукуляция буюу дур хурдан тавьдаг болчихлоо гэсэн асуудлууд байна. Энэ нь нэг ёсондоо сексийн эмгэг юм. Үүнээс гадна бэлгийн сулралтай хүмүүс ирж эмчлүүлдэг.

-Бэлгийн сулрал болох шалтгаан, түүний эмчилгээний талаар хэлэхгүй юу?
-Шалтгаан гэвэл олон зүйлийг нэрлэж болно. Нийгмийн талаасаа стресс, бухимдал, цалин хөлс, гэр бүлийн таагүй уур амьсгал нөлөөлж байна. Мөн бидний өдөр тутамд хэрэглэж буй хоол, хүнсийг хэлэх хэрэгтэй. Эр бэлгийн эс нь өөрөө маш эмзэг эд л дээ. Хүнсний болон бусад бүтээгдхүүнээр дамжин хүний биед орж байгаа химийн гаралтай элементүүд нь  эр бэлгийн эсийг саармагжуулах, хүчийг нь алдуулах талтай. Үүнээс болж үргүйдэлд ч хүргэх аюултай. Эцэст хэлэхэд хүний өөрийнх нь буруу хэрэглээ, дадал зуршлууд юм. Архи, тамхи, хар тамхи гол хүчин зүйл болно. Бас замбараагүй бэлгийн хавьтлаас болж үүсдэг БЗХӨ-нүүд их нөлөөлж байна. Ер нь БЗХӨ туссаны дараа бэлгийн сулралтай болох нь ажиглагдаж эхэлдэг. Тэгээд эрчүүд маань өөрсдөө эмэгтэйчүүдээс илүү хөдөлгөөнтэй байдаг болохоор хүүхэд байхдаа эсвэл идэр насандаа ямар нэг шалтгаанаар эрхтэнээ бэртээснээр хожмоо бэлгийн сулралтай болох тал ажиглагддаг. Мөн үүнээс гадна тухайн хүний өөрийнх нь хууч өвчин нөлөөлж байна. Сүүлийн үед эрчүүд сахар, зүрх судас, элэг, цөс, бөөрний өвчнөөр өвдөх, дутуу эмчлүүлэх, архагшуулах зэргээс бэлгийн сулрал үүсэх нөхцөл бүрддэг. Энгийнээр хэлэхэд эдгээр шалтгаануудыг дурдаж болно. Харин анагаах ухааны үүднээс авч үзвэл биед гармоны өөрчлөлт явагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл эр бэлгийн эс болох тестостерон цусанд хир их орж байгаагаас шалтгаална. Гэтэл энэ даавар нь дотоод шүүрлийн булчирхайтай шууд холбоотой. Тэгэхээр дотоод шүүрлийн булчирхайгаас гарч ирж байгаа тэр дааврын хэмжээ багасах юм бол угаасаа бэлгийн сулрал явагдана. Үүнийг эмчлэх тал дээр Европд Вегра гэж бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөж байна. Энэ бэлдмэл нь 1998 онд Нобелийн шагнал авсан. Гэхдээ энэ бэлдмэлийг хэрэглэснээр тухайн хүний бэлгийн амьдрал нь эмийн хамааралтай болчихдог. Ер нь бэлгийн сулралыг Дорно дахины уламжлалт анагаах ухаанаар эмчлэх нь илүү үр дүнтэй.

-Эмэгтэйчүүд тэр бүр таашаал авахгүй байх нь элбэг тохиолддог. Энэ юутай холбоотой вэ?
-Сексопатологийн гол анхаарлыг татаж байгаа асуудлын нэг нь энэ юм. Нийт эмэгтэйчүүдийн 30% нь огт дур тавьж үзээгүй, 30% нь хааяа гэсэн тоо баримт ч бий. Ер нь сексийн гол тулгуур үндэс бол эмэгтэй хүн юм шүү дээ. Учир нь эмэгтэй хүн цаанаасаа эр гормон багатай байдагтай холбоотой. Эр гормон секст гол үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл нь эмэгтэй хүнд маш бага байдаг тул тэр бүр сексийг хүсээд байдаггүй нь үүнтэй холбоотой.

-Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн сексийн оргил үе  хэдэн насанд нь байдаг вэ?
-Эрчүүд идэр насандаа хамгийн ихээр хүсдэг, гэхдээ эр хүн насан туршдаа л сексийн мэдрэмжтэй, дур сонирхолтой байдаг. Харин эмэгтэй хүний хувьд 30 наснаас хойш явагддаг. Зарим эмэгтэйчүүд цэвэршсэн хойноо сексийг улам ихээр хүсдэг болох нь цусанд эр гормон явагдахад цэвэрших үедээ ойртож байдагтай нь холбоотой.

-Хүн 7 хоног бүр заавал харьцаанд орох ёстой юу?
-Эрэгтэй хүний хувьд насаа 0,2-оор үржүүлнэ. Жишээ нь, 30 настай байлаа гэхэд 6 гэж гарна. Энэ нь 6 хоногт нэг удаа үрийн шингэнээ гадагшлуулах юм бол тамираа алдахгүй хэвийн байж чадна. Харин эмэгтэй хүн секс хийх тусмаа өөртөө энергийг шингээж байдаг тул хэдэн ч удаа секс хийж болно.

Хаяг: Богд-Ар хороолол, 3А байрны 2-р орц Сексолог, сексопатологийн эмнэлэг. Утас: 95882560

7 Сэтгэгдэл
belgiin sulrald mash vr dvntei ym bnuu
Сайн байна уу? Би жилийн өмнөөс ямар ч мэдрэмжгүй, хөрөлттэй болчлоо.яах уу? Уул өндөр мэдрэмж, идэвхитэй байсан.
Сайн байна уу? урд нь хэвийн байдаг байсан саяхан нэг эмэгтэйтэй хийхээр болж яг цагаа тулхаар яааж ч хичээгээд эрхтэн маань боссонгүй юунаас болдог юм бол
ymar nertei em be ho
belgiin sulral bayrtai enehuu er em seksiin buhii l asuudliig shiidsen 21r.zuuni gaihamshigt buteegdehun garsan bna ymr.negen himiin bodisgui tsewer organik utas 80847400 992636 87
ymar nertei em be ho
Bi nuhuruusuu salaad 13jil bolj bgn minii suuh gj bga hvn 4jil bolj bga bid 2 hamt amidraad 7sar bolooh gj bn busd bvh zvildeerei bid 2 dawgvi harin seks asuudaltai manai hvn yg uuruu seks hvseed hiiheerei zvgeer bvgd ok hamgiin golnn barag sard neg udaal seks hiihiin hiihdee ter orshil morshil bol bhgvi shuud hiichihiin bi emegtei hvn yum bolohoor hvseedl udhuur uurlaad bhiin ene n belgiin sulral gehed bish ch yum shig munvh yum shig gaihaad bhiin
шэт юмаа
Хамгийн их уншсан