Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хакерүүд Бондын тухай шинэ киноны зохиолыг хулгайлжээ

“Sony Pictures” компанийн серверийг эвдэхэд алдагдсан олон тооны материалын дотор Жеймс Бондын адал явдлыг харуулсан ээлжит кино “Спектр”-ын урьдчилан кино зохиол байжээ. Хакерүүд өнгөрсөн сарын 14-нд тус компанийн серверүүд рүү хууль бусаар нэвтэрсэн юм. Тэд тус компанийн таван шинэ кино, ажилчдын нэвтрэх нууц үг, тус компанид зураг авалтад оролцож байсан жүжигчдийн паспортын хуулбар, зураг авалтын багуудын тухай мэдээлэл, хувийн захидал харилцааг олон нийтэд ил болгон тавьсан юм.

Эднээс хамгийн их дуулиан татсан зүйл нь “Sony Pictures” компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Эми Паскаль ба продюсер Скотт Рудин хоёрын хувийн захидлууд. Энэ хоёр захидлаар харилцахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, жүжигчин Анжелина Жоли нарын талаар элдэв таагүй, хатуухан үг олныг хэрэглэсэн байжээ. Захидлууд нь ил болсны дараа энэ хоёр дээрх хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйсан юм.

Үүнээс гадна 007 тусгай ажилтны адал явдлыг харуулсан ээлжит киноны зохиол болон түүнийг тойрсон захидал, шүүмжлэлийг ил болгожээ. Тухайлбал, “MGM” студийн захирал Жонатан Гликман Бондын тухай 24 дэх киноны зохиолыг бичигдэд хандан кино бүтээг төсвийг 300 сая ам.доллараас 250 сая хүртэл хямдруулахыг шаардсан байна. Мөн кино зохиол нь маш олон засвар, өөрчлөлттэй, урьдын ангиуд дээрх үзэгдлүүд давтагдсан, төгсгөл нь шаардлагаг хангаагүй байсныг “Gawker” сонин онцолжээ. Жишээлэхэд, компанийн менежерүүд ийм өндөр зардалтай бүтэж байгааг киног дан ганц машинуудын хөөцөлдөөнөөр амжилтанд хүргэн олон сая үзэгчдийг татах боломжгүй тул өөр, гэнэтийн төгсгөл хийх хэрэгтэйг дурдсан байж.

Энэ зуур “Sony Pictures” компанийн серверүүдийг эвдсэн хакерүүдийн “GOP” бүлэглэл нь Зул сарын үеэр тус компанийг хамгийн таагүй байдалд оруулах мэдээлэлээ илчлэхээр зэхэж байгаа гэнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан