Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хайр сэтгэлээ илэрхийлэх гээд осол гаргажээ


Голландын нэгэн залуу дурлалт бүсгүйдээ хайр сэтгэлээ ер бусынаар илэрхийлэх гээд авто кран хөлсөлж цонхны нь дэргэд очжээ. Өргөгч краны сумыг өргөж байгаад тагтны нь зэргэлдээ дуу дуулж сэтгэлээ илэрхийлсэн ч харамсалтай нь краныхаа суурийг бэхлэхээ мартсанаас кран орон сууцны барилга дээр унаж осол гаргасан байна.

Азаар оршин суугчид бэртэж гэмтээгүй ч барилгын дээвэр ихээхэн гэмтсэн гэнэ. Ядаж байхад онцгой байдлын аврагчид краныг босгох гэж байгаад дахин унагаснаас бүр ч илүү хохирол учирсан гэж нүдээр үзсэн хүмүүс ярьжээ. 

Хамгийн сонирхолтой нь бүтэлгүй эрийн энэ үйлдлийн дараа дурлалт бүсгүй нь түүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн гэнэ.

0 Сэтгэгдэл
ганц хүн даадаггүй ямар муу кран бээ
Зөв шүү дээ Тэр эмэгтэй төлөө л ийм их эрсдэл гаргалаа шүү дээ
Хамгийн их уншсан