Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн үнэлэмж арилжааны банкинд “барьцаалагдав”


“Би ойрын хэдэн жил мундаг ажил хийсэн дүр эсгэж тууз хайчилсангүй. Харин энэ үйлдвэрийн нээлтэд ирье гэж бодож ирлээ. Яагаад ингэж бодсон бэ гэвэл монголчууд өөрсдөө үйлдвэрлэж, хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж хөгжилд хүрнэ. Энэ бол эцсийн үнэн юм…” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд “Эколог бус” компанийн үйлдвэрийн нээлтэд оролцох үеэрээ хэлж байв. Гурван тэрбум орчим ам.долларын төмөр хийц, тоног төхөөрөмж, автомашин, механизм зэргийг импортлоход зарцуулдаг зах зээлд дотоодын компани өрсөлдөхөөр шан татна гэдэг Ерөнхийлөгчийн хэлсэн шиг эцсийн үнэний эхлэл нь байв. Гэхдээ ашиглалтад ороод жил ч тойроогүй үйлдвэр 20 автобус маналзуулж, түүнийгээ илт сурталчилж, нийтийн тээвэрт үйлчилгээнд явуулах талаар ярьж эхэлсэн нь бас л Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбоотой гэдгийг яахан тааварлах билээ.
Юутай ч, “Номин холдинг”-ийнхон Ерөнхийлөгчийн дэмжсэн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ ямар ч саадгүйгээр тендерт тэргүүлнэ гэж бодсон бололтой.  


Ерөнхийлөгч ирсэн байхад тендерт ялаагүй. Яагаад

Өчигдөр “Эколог бус” компанийн Гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа, техникийн зургийн инженер Б.Нямдэлгэр, “Номин холдинг” группийн эрх зүйч У.Дэлгэрмаа бо­лон “Эрдү” компанийн үйлд­вэрлэл, технологи хариуцсан дарга Л.Болд нар хэвлэлийн хурал хийлээ. Учир нь, тус үйлдвэрийн угсарсан 20 автобус Нийслэлийн ху­дал­­дан авах ажиллагааны газраас зарласан “Нийтийн тээв­рийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил” тендерт шалгарч чадаагүй юм байна. Учир нь, Нийслэлийн худалдан авалтын газар “Эколог бус” компанийг 2013 оны үйл ажиллагааны тайлангаа өгөөгүй гэдэг шалтгаанаар тендерээс түдгэлзүүлжээ. Харин тус компанийн зүгээс бид аудитын шалгалтад орсон талаарх баримт явуулсан, мөн дотоодын компанид нь давуу эрх олгох зэргийг харгалзан үзээгүй гэж тайлбарлаж байгаа юм. Тиймээс тэд дээрх шалтгааныг шалтаг гэж харах болсон тухайгаа өчигдөр мэдээлсэн. Хачирхалтай нь, тэд тендер, хууль эрх зүй гэхээс илүүтэй үйлдвэрийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон НИТХ-ын дарга Д.Баттулга нар ирж танилцсанд ихээхэн ач холбогдол өгсөн бололтой. 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар автобус угсрах үйлдвэрийг нээсэн нь банкны зээл юм байна. “Номин холдинг” болон “Эколог бус” нь ямар банкнаас зээл авснаа хэлэхээс татгалзсан бөгөөд ямартай ч төрийн тэргүүнээс эхлээд бүгд л Монголд үйлдвэрлэсэн автобусыг дэмжиж байсан учраас тендерт ялах бүрэн итгэлтэй байсан гэдгийг Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны дэд Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бидэнд хэлсэн юм.

Түүнчлэн тэд “Улс орны хөгжлийн чиг хандлагыг тодор­хойлох, хэрэгжүүлэх түв­шинд сэтгэл гарган санаачилгатай ажиллахгүй, үйлдвэржилтийн талаар явуулж байгаа төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх эр­мэлзэлгүй, төрийн удирдлагын нэгдмэл байдлыг үгүйсгэсэн энэхүү шийдвэр нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 50.1.2-т заасан “Монгол төрийн ашиг сонирхлыг дээдлэх” гэсэн заалттай зөрчилдөж байгаа” гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, 2012, 2013 оны УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Бүтээлч Монгол хүн” мөрийн хөтөлбөртэй оролцсон Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн дэмжин “Эколог бус” компанийг байгуулан авто­бус үйлдвэрлэж эхэлсэн гэдгээ онцолж байгаа юм. Тиймээс “Номин Холдинг” тендерт ялж, автобусны үйлдвэрүүдтэй хийсэн гэрээнээс ашиг хүртэнэ гэдэгтээ илтгэлтэй байжээ.

Өдөрт гурван сая төгрөгийн хүү төлдөг. Хэнд

“Номин Холдинг”, “Эколог бус” компаниуд 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан гэж байгаа ч зээлийн барьцаанд юу тавьсан талаараа мэдээллэхийг хүсээгүй юм. Үйлдвэрлэсэн авто­бусыг нь улс худалдан авч ашигтай ажиллана гэдэг тооцоонд үндэслэн зээл гаргуулсан гэж байгаа ч биет барьцаа өгсөн талаар мэдээлэл мөн л өгөөгүй. Юутай ч, зээлийн барьцааг автобус үйлдвэрийн компаниуд даасан гэж байгаа. Ингээд нэгэнт зээл авчихсан учраас сарын 1.59-3.6 хувийн хүүг төлнө. Ингэхдээ өдөрт гурван сая төгрөгийн зээлийн хүүг төлж байгаа юм гэнэ. Тиймээс тендерийн асуудлыг дахин шийдэж өгөхгүй бол үйлд­вэр дампуурах дээрээ тул­чихсан гэдэг мэдэгдэл хийж байна.

Энэ талаар  “Эколог бус” компанийн Гүйцэтгэх захирал А.Цэцэгмаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Монголд автобусны үйлд­­вэрлэлийн норм, стан­­дарт гэж бий юу. Аюул­гүй байдал талаасаа баталгаатай юу?
-Дэлхий нийтэд хаана ч бай зохион бүтээж, үйлдвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл төрөл зориулалтаасаа үл хамааран аюулгүй байдал талаасаа НҮБ-ын Европын эдийн засгийн комисс гэдэг байгууллаас эрхлэн гарга­даг “Дэлхийн техникийн зохи­цуулалт” гэдэг зүйлийг хангаж байх ёстой. Үндэсний стандартууд нь эдгээр техникийн зохицуулалтын холбогдох хуулиудыг тусгасан байдаг. Энэ дагуу гаргасан манай улсад автомашин үйлдвэрлэлийн 4-5 стандарт байдаг. Түүний нэг нь үйлдвэрийн стандарт бол бусад нь автобус, троллейбусны зэрэг үндэсний стандартууд байдаг. Дээрх стандартуудыг судалгааны институт эрхлэн гаргадаг. Өнөөдөр Монголд энэ төрлийн шинжилгээ судалгааны байгууллагууд нь байхгүй болчихсон учраас үйлдвэрийн дэргэдэх зохион бүтээх товчоо, технологийн товчоо судалгааны ажлыг хийж гаргаж ирсэн. Шат шатны техникийн хороодын хурлаар ороод эцэст нь стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар орж батлагдсан үндэсний стандарт мөрдөгдөж байгаа. Эдгээр стандартад заасан хэлбэр, хэмжээний дагуу зохион бүтээх ажил хийгдэж байгаа. Өнөөдөр манай үйлдвэр 37 ажилтантай байгаагаас дий­лэнхийг нь машин үйлд­вэрийн инженерүүд бүрдүүлж байна.

-Хятадаас арал худал­даж аваад түүн дээрээ ав­то­­бус угсарч байна шүү дээ. Гэтэл бүтэн авто­бус Хятадаас оруулж ирэ­хэд танай үйлдвэрийн автобус­наас хямд болоод байна?
-Дэлхийн аль ч автомашин угсралтын үйлдвэр бүх юмаа өөрөө хийдэггүй. Бүр нэг ч үйлдвэр байхгүй, бүгд угсардаг. Яг үүн шиг манай угс­ралтын үйлдвэр зураг төслийнхөө дагуу автобус уг­сарч байгаа. Гэхдээ аюулгүй байдал талаасаа стандартаа мөрдөж байгаа. Харин би тэр хятад автобуснуудын талаар мэдэхгүй.

-Дэлхийн автобус үйлд­­­вэрийн компаниуд өөрийн автобусаа мөргөл­дүүлж шал­гадаг. Өөрөөр хэлбэл, угс­рагдаад гарсан авто­бусыг өөд, уруу явуу­лах, хад асгатай замаар тур­ших зэргээр чанарыг нь шалгадаг. Дотоодын авто­бус угсарч байгаа ком­па­ниуд автобусаа хэрхэн прак­­тик дээр шалгадаг юм бэ?
-Туршилтын тусгай хөтөл­бөр бий. Асаах, хөдөл­гөх, чичиргээг хэмжих зэр­гээс эхлээд хөдөлгүүр, хурдны хайрцаг зэргийн үйл ажиллагааг хянадаг. Нэг хүнийг 68 кг-аар тооцож, хөл байрлах газарт 18 кг-аар жин хүндрүүлэх зэргээр туршилт хийдэг. Ингэхдээ хоосон, хэвийн буюу нэг ам метрт таван хүн, топ ачаалал буюу нэг ам метрт найман хүн зогсох гэсэн гурван хэлбэрээр туршилт хийдэг.

-Мөргөлдүүлж үзсэн үү?
-Монголд орж ирсэн автобуснуудыг мөргөлдүүлж туршсаныг үзсэн үү та нар.

-“Daewoo” зэрэг үйлдвэр нь нэг стандартаар хийсэн авто­бусаа үйлдвэрээс гар­гахдаа мөргүүлдэг туршилт хийдэг. Үүнийг үгүйсгэх боломжгүй.
-Бүгдийг нь туршдаггүй. Та нар нэг юм сонсчихоод битгий тэгж бай.

-Тэгвэл бусад үйлдвэ­рийн жишгээр практик дээр нэгийг нь ч болтугай мөр­гөлдүүлж туршилт хийж үзсэн юм уу?
-Үзээгүй. Тийм боломж байхгүй. Худалдаж аваад улс туршина гэвэл болно. Түүнээс хоногийн гурван сая төгрөгийн хүү төлж арай гэж хийчихээд мөргөлдүүлнэ туршина гэж юу байх вэ. 
  
-Тендертэй холбогдуулж асуухад нэгэнт танайх тендерт шалгараагүй юм чинь хувийн компаниудад автобусаа зарчихаж бол­дог­гүй юм уу, аль эсвэл өөрсдөө чиглэл аваад үйлчилгээ үзүүлэх замаар үйлдвэрлэлээ аваад явчих боломж байгаа шүү дээ?
-Бид нар эцсийн эцэст автомашин үйлдвэрлэлийг сонгодог утгаар нь хөгжүү­лэхийг зорьж байгаа. Хэдий­гээр бид насаараа тээв­рийн салбарт ажилласан ч үйлдвэрийнх нь ажилд л ажиллаж ирсэн. Өөрөөр хэл­бэл, үйлчилгээ, үйлдвэр хоёр тус тусдаа ажил. Өнөөдөр бид нар чаддаг юмаараа л явмаар байна. Гэхдээ энэ бол миний л бодол. Эцсийн шийдвэрийг “Номин Холдинг” гаргана. Хоёрдугаарт, хувийнханд өгч болно. Гэхдээ өнөөдөр хотын нийтийн тээвэрт ямар автобус явж байгаа билээ. Экологийн асуудал эд яригдаж байна. Одоо үйлчилгээнд явж байгаа нэг автобусны ялгаруулж байгаа хорт утааг танай зургаан автобус ялгаруулж байна гэдгийг Агаарын чанарын алба нотолсон. Жай­ка­гийн дүгнэлт ч гэсэн бий.

0 Сэтгэгдэл
Nomin mongold uildberiig demgine gez undaa naiddag bna hezee ch demgihgui shuu de darga nar sain zub ene zaahan umiig zaschixbal bolno geed uran argaar horig tabichihna shuu dee mongold uildberiin tosol zurag hiiz bolno uildber bolohgui ouytnii hothonii asar unetei zurag tosol nogoon herem tosol geh met ydahdaa naad uildberee hytadtai hamtarch hiihgui odoo hytadad xahasiig ni zar tegbel tendert ylax bolno nomin ardchilsan namd or amgilt xusie
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь маш өндөр.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020
элбэгдоржид санал аа өгсөндөө харамсаж байна
Хамгийн их уншсан