Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван толгойн ордод хөрөнгө оруулахыг хүсэгчид эхний босгоо давав


Таван толгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтын зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо. Ажлын хэсэгт Монгол Улсын шадар сайд М.Энхсайхан, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар багтдаг аж. Ажлын хэсгийнхэн тендерт оролцогчдын техникийн болон санхүүгийн саналыг үнэлж хамгийн өндөр оноо авсан оролцогчтой гэрээ байгуулах юм. Нэр бүхий зургаан компанид энэхүү тендерт саналаа ирүүлэх урилга явуулсан бөгөөд шалгаруулалтын баримт бичгийн дагуу энэ сарын 1-нээс өмнө таван компани оролцохоо илэрхийлжээ. Ингээд ажлын хэсгээс “Чайна Шинхуа Энержи”, “Сумитомо корпорац”, “Энержи Ресурс” ХХК-ийн түншлэл, “Пибоди Энержи” корпорац зохих босго оноог давсан гэж үзэж,  тэдний санхүүгийн саналыг нээх үнэлэх чиглэлийг дэд ажлын хэсэгт өгсөн аж. Дэд ажлын хэсэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит компаниудын төлөөлөл ажиллаж байгаа юм. Уралдаант шалгаруулалтад нээлттэй ил тод байх зарчмыг юу юунаас илүүд тавихыг ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан онцолж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан