Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дашчойлин хийд ГССҮТ-д хандив өргөлөө


Өнгөрсөн мягмар гарагт тохиосон зулын 25-ныг тохиолдуулан Зүүн хүрээ Дашчойлин хийдээс есөн сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг ГССҮТ-д хандивлалаа.

 Зүүн Хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав хэлэхдээ  “Гэмтэл, бэртэл гэдэг гэнэт тохиолддог аюул. Бидний бэлэглэж буй багажийг өвдөж шаналсан улсын зовлонг түргэн гэтэлгэх үйлсдээ ашиглаарай” гэв. Эрүүл мэндийн салбарын төсөв хүндхэн байгаа энэ үед есөн сая төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай ясны мэс заслын багаж хандивлаж байгаа үйл явдал нь маш том тус нэмэр болж буйг эмнэлгийнхэн хэлж байв. Герман улсад үйлдвэрлэсэн ясны мэс заслын багаж нь тус эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01