Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийн ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар уг төслийн бэлтгэл ажил, цаашдын төлөвлөлтийн талаар санал солилцов.

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр:

  • Улаанбаатар хотын усан хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох,
  • Туул голын экологийн урсцыг бүрдүүлэх, урсац тасрахаас сэргийлэх,
  • Хот төлөвлөлт, шинэ бүтээн байгуулалттай холбогдсон шинэ, томоохон ус хэрэглэгчид, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх,
  • Улаанбаатар хотыг үерийн аюулаас хамгаалах, 
  • Усан санд хуримтлагдсан усны хүчийг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх,
  • Үйлдвэрийн болон усалгаатай газар тариалангийн усан хангамжийг гадаргын усны нөөцөөс хангаснаар нөөцийн зохистой ашиглалт, хуваарилалтыг бүрдүүлэх, 
  • Аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх, 
  • Томоохон усан толио, нуур үүсгэснээр усны ууршилт явагдаж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

Бид ундны усныхаа хэрэгцээг 100 хувь гүний усаар хангаж байгаагаас гадна сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр үер усны гамшиг нэлээд тохиолдож байна. Мөн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийт ундны усны хэрэглээний 30 орчим хувийг цэвэршүүлж хэрэглэнэ гэсэн том зорилтыг тавьсан. Гэтэл бид цаашид ундны усны хомсдолд орох эрсдэлтэй тулгараад байна. Үүнийг шийдвэрлэх гол гарц нь Туул гол дээр боомт, усан сан, ус дамжуулах шугам, цэвэршүүлэх байгууламж бүхий усан цогцолбор байгуулж, ус хангамжийн баталгаат эх үүсвэртэй болох явдал юм. Энэ нь Улаанбаатар хот гэлтгүй Монгол Улсын аюулгүй байдалд нэн чухал зүйл.   

Усны газрын дарга З.Батбаяр:

Монгол хүн гэлтгүй хүн төрөлхтөн амьд байх эсэх нь устай салшгүй холбоотой. Олон улсын байгууллагуудын судалгаагаар Улаанбаатар хот 2040 оноос усны нөөцийн хомсдолд бүрэн орно гэсэн дүн гарсан. Үүнээс сэргийлэх үндсэн арга нь гадаргын усыг хуримтлуулах юм. Тухайлбал, үерийн болон хөрсний усыг хэрэггүй гэж хаях бус хуримтлуулах нь чухал. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал бус Туул гол, Орхон гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад дэлхийн цэвэр усны 25 хувийг бүрдүүлдэг Байгаль нуурын асуудал юм. Мөн усыг хуримтлуулахын хамгийн үндсэн эх үүсвэр нь тархиндаа хуримтлал бий болгох буюу ус бол хуримтлуулах ёстой эрдэнэ гэдгийг ухамсарлах ёстой.

Хуралдааны үр дүнд холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч усны тоо баримтуудыг нэгтгэж, бодит тоо баримтад тулгуурласан төлөвлөлтийг хийхээр болов. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Хамгийн их уншсан