Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголд хууль бусаар цагаачилж буй нэг ч иргэн байхгүй гэв

Олон улсын цагаачлалын өдрийг тохиолдуулан ИБШХЕГ-аас манай улсад амьдардаг цагаач иргэдтэй хэрхэн ажилладаг талаар тус газрын мэргэжилтэн Н.Батбилэгээс тодрууллаа.

Монгол улсад цагаачлах хүсэлтэй гадаадын иргэд цөөнгүй байдаг ч нэлээд нарийн хяналт шалгалт, итгэмжлэлээр тусгай зөвшөөрөл өгдөг аж. Цагаач иргэд монгол иргэнтэй гэр бүл болсон нөхцөлд багагүй хөнгөлөлт эдэлдэг аж. Тухайлбал, жил бүр оршин суух төлбөрөөс чөлөөлөгдөхөөс гадна ажил хийх боломж олгодог. Манай улс 2011 онд хоёр, 2012 онд гурав, 2013 онд хоёр, энэ онд найман иргэнд тус тус цагаачлах эрх олгожээ. " Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн дагуу энэ ажлыг хийж байгаа бөгөөд энэ жилийн хувьд БНХАУ, Филиппин, Канад зэрэг улсын ЭСЯ дээр уулзалт хийж иргэдийнх нь асуудлыг ярилцсан байна. Одоогоор хууль бусаар цагаачилж буй нэг ч иргэн байхгүй гэдгийг ИБШХЕГ-ынхан мэдэгдэв. Бид маш нарийн хяналт тавьдаг учраас хууль бус цагаачлал байхгүй гэдгийг тэд батлав. Өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-тай хамтран Оросын шинжлэх ухаан соёлын төвд оросын цагаач болон манайд түр, байнга оршин суудаг иргэдтэй уулзалт хийж байна. Хоёр улс харилцан визгүй зорчиж эхэлснээс хойш иргэдийн хөдөлгөөн өмнөхөөс дөрөв дахин нэмэгджээ. Тиймээс энэхүү уулзалтыг хийж байгаа аж. Гадаадын цагаач иргэн жилд 395,000 төгрөгийн төлбөр төлж, орогнох эрх авдаг юм байна.

0 Сэтгэгдэл
Ийм худлаа юм хаа ч байхгүй. Өчнөөн хятадуудыг хар л даа. Дандаа жуулчний визээр орж ирээд, бүгд хууль бусаар оршин сууж байна ш дээ.
yu ve ene odoo jild 2- 3 han hun baihdaa yadgiin dood talni 200-300 hund uguh heregtei sh dee
hyataduudig bugdiig ni gargah yamsan
saikhan tuuna shuu temtseend oruulakh yumsan
hudlaa ***** teneg noshnuud
uuruu mungu avaad nuudag garnuudiin 1 bna doo zunduu shuudee
Ard tumendee yaj ingej hudal medeelel tsatsaj chaddag bnaa ene setguul zui gej 70n hudach ymuu haishaa ym be
Ard tumendee yaj ingej hudal medeelel tsatsaj chaddag bnaa ene setguul zui gej 70n hudach ymuu haishaa ym be
үнэн л байгаасай билээ. энэ хүн чинь ажлаа мэддэг л байгаа даа.
виз хэтэрсэн хятадууд цагаач биш үү хаха жил болгон вагон вагоноор үнэгүй хятад руу нь буцаадаг биз дээ
ENE GADNAAS TYR BOLON HYAMAR NEG HUGTSAAGAAR ORCH IREED BAIGAA GADAADIIN IREGDEES .1 BA 2 SARIIN VEZNII VNE ZOVSHOOROLOO 100 EVROOGOOR BODOOD AVAD BAIVAL MONGOL ULSIIN TOSOVT NELEEN IH VALIUT TSUGALAH YUM BISHYY .HATUU CHANGA HUULIIN DOR ABAH HEREGTEI ULSIIN HOGCHILD IH NOOTS ORJ IRENE DEE .EVROPIIN TSARIM ULSIID .TOSOVDOO INGEJ VALIUT OLDOG .
Монголд хууль бусаар цагаачилж буй нэг ч иргэн байхгүй гэв.ene garchigiig eruusuu oilgohgui bna.huuli bus tsagaach gesnee yun irgen boloo yavchihvaa.huuli bus tsagaachiig irgen geh uu.mongol ulsiin irgen mongoldoo huuli busaar tsagaahlaagui gesen utga ilerhiileed bgaa yum uu.yu gej oilgoh ve.ug ni mongol ulsad huuli busaar tsagaachilj bui gadaadiin irgen baihgui l gej bichmeer yum.yadaj setguulchid ta nar zuv yariad, bicheed surchihaasai da.
Хэмжээндээ байгаа, хууль бусаар нэг ч хүн байхгүй гэсээр байгаад нэг л өдөр Монгол маань ху жаагаар дүүрэх вий дээ
neg ch hvn bhgvi gene vvv
hydlaaa
Дээрх хүн үнэнэ бичжээ. 2009 оноос хойш визгүй амьдарч байсан Е.А.А гэгч ОХУ-н улсын иргэн ЗЦГ-т шалгагдаж байгаа
худлаа саяхан орос хүн монголд 10жилд хууль бусаар амьдарч согтуугаар машин барьж монгол хүнийг дайрсан шүү худлаа бичихээ болиод
Хамгийн их уншсан