Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН рейтингээ өсгөх ажиллагаанд шилжжээ

Ардын нам Ерөнхий сайдыг 15 дэд сайдтай байна гэж амлачихаад 17 болгосонд, мөн яамдын дөрвөн төрийн нарийн бичгийн даргыг дур мэдэн томилсонд бухимдан өчигдөр бүлгийн хурал дээрээ дуудаж оруулж ирээд багагүй банга хүртээсэн дуулдсан. Гэвч тэд Ерөнхий сайд итгэл эвдсэнд ихэд гомдож байна гэдгээ УИХ-ын чуулганд үг хэлж байгаа гишүүн бүртээ дайж буй бололтой. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, С.Бямбацогт нар Ерөнхий сайдын хамтарсан нам байгуулчихаад дур мэдэн шийдвэр гаргаж байгааг анхааруулаад дээрээс нь манай намын ачаар, бид эх орноо аврахын тулд, манай намын ярьж хэлснийг хэмээн хэлсэн үгэндээ хавчуулахаа мартсангүй. Дөрвөн нам нэгдэн, хумсаа нуун байж байгуулсан Засгийн газар аль болох улстөржихгүй, намчирхаж талцалгүй асуудлуудаа шийдээд явна хэмээн байгуулагдсан өдрөөсөө эхлэн хэлж байгаа ч МАН засагт хамтарснаа далимдуулж, унаж явсан рейтингээ өсгөхийн хичээж буй нь илт.

0 Сэтгэгдэл
Дэд сайдуудын томилгоо намын нэр хүндийг шаландаа унагаасан шүү дээ
Хамгийн их уншсан