Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дугуйтай санта 300 хүүхдэд бэлэг өгнө

Монголын Залуучуудын холбоо (МЗХ), МЗХ-ын дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн төв (АЖХТ) болон “Оргил” уулын дугуйны клуб хамтран "Дугуйтай санта" сайн үйлсийн аяныг өнөөдөр зохион байгуулж байна.

Аяны хүрээнд өнөөдөр 100 гаруй унадаг дугуйтай санта  Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл аялах аж. Мөн ерөнхий боловсролын 25 дугаар тусгай сургуулиар зочилж, 3000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бэлэг гардуулах аж.

“Оргил” уулын дугуйны клубын тэргүүн Б.Наранбаатар, “Энэхүү аяныг 2013 онд манай клубээс санаачлан зохион байгуулсан. Анх есөн дугуйчин оролцож байсан бол энэ жил хүрээгээ тэлж МЗХ, АЖХТ-тэй хамтран 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна. 12 дугаар сард шинэ жилийн баярын уур амьсгал ордог учраас сантаг аялалынхаа бэлэг тэмдэг болгож сонгосон. Мөн үндэсний хэв шинжээ оруулах үүднээс аялалын эхэнд Монгол өвлийн өвгөн явах юм” гэлээ.

Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр, “МЗХ-ноос Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд энэ онд гурван удаа унадаг дугуйн парад зохион байгуулсан. Энэ хүрээнд өнөөдрийн аяныг зохион байгуулж байна. Мөн өнөөдөр Баянгол дүүрэгт 100 өвлийн өвгөн бэлэг тараана. Цаашид "Дугуйтай санта" аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан