Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЭЛЭГ ЭРХТНИЙ ҮҮ

Хүний папилломын вирус нь бэлэг эрхтний үүг үүсгэгч юм. Энэ вирусийм 50 гаруй төрөл байдаг. Бэлэг эрхтний үүтэй хүний бэлэг эрхтэн дээр цэцэгт байцаа маягийн үү гарна. Эрэгтэй хүний шодой, хуухнаг, шодойн үзүүр хэсэг, шээсний сүвний эргэн тойронд, эмэгтэй хүний бэлгийн уруул, үтрээний хана, умайн хүзүүн дээр ихэвчлэн ийм тууралт гардаг. Мөн хошногоны амсарт гарч болно. Бэлэг эрхтний үүн ургацаг нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос хойш 8 сарын дараа илэрдэг. Бэлэг эрхтний үү нь хаана байрлаж байгаагаасаа хамаараад бүтэц болон өнгө нь өөрчөгдөнө. Салст бүрхэвч дээр гарсан бол зөөлөн, цайвар ягаан өнгөтэй айдаг бол арьсан дээрх нь цагаан саарал өнгөтэй арай хатуувтар байдаг. Бэлэг эрхтний үүтэй холбоотой тоо баримтаас энэ өвчин нэлээд өргөн тархсаныг харж болно. Америкт л гэхэд жил бүр 3 сая тохиолдол шинээр бүртгэгдэж байдаг. Энэ өвчин нь маш их халдвартай. Нэгэн судалгаанд арьс өнгөний эмэнлэгэд хандсан 454 эмэгтэй, мөн эрүүл мэндийн жил бүрийн үзлэгт багддаг коллежийн 545 оюутныг санамсаргүй түүврийн аргаар сонгон авчээ. Тэр эмнэлэгт хандсан хүмүүийн 11 хувь нь, коллежийн эмэгтэйчүүдийн 2 хувь нь папилломын вирусийн халдвартай байсан байна. Ийм халдвдвартай эмэгтэйчүүдийн 40-50 хувьд нь умайн хүзүүний эмгэг илэржээ. Папиллома вирусийн халдвар нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь нотлогджээ. Иймд бэлэг эрхтний үүтэй эмэгтэйчүүд 6 сар тутамд умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Хүний папиллома вирусийн халдвар нь зөвхөн умайн хүзүүний хорт хавдар ч бус, үтрээ, бэлгийн уруул, шодой, шулуун гэдэсний хорт хавдрыг үүегэх эрсдэлтэй нь батлагдсан байна.

Оношилгоо

Энэ өвчин заримдаа маш амархан оношлогддог. Учир нь тууралт маш өвөрмөц онцлогтой. Гэхдээ заримдаа зөвхөн үтрээний дотор талд тууралт гарвал илрэхгүй байх магадлалтай. Умайн хүзүү, үтрээ болон бусад сэжигтэй хэсгээс эсийн ДНХ-ийн шинжилгээ хийж, папиллома вирусийг өөрийг нь илрүүлэн оношилж болно.

Эмчилгээ

Бэлэг эрхтний үүг эмчилдэг хэд хэдэн арга байдаг. Тусгай бодисоор хөлдөөх, лазер туяагаар шарахад бэлэг эрхтний үү нь ховхорч унадаг. Гэхдээ эмчилгээг нэг биш, хэд хэдэн удаа хийх шаардлагатай. Удаан хугацаагаар эмчлүүлээгүй тохиолдолд хорт хавдар үүсэх эрсдэл ихэснэ. Нэгэнт энэ өвчний халдвар авсан л бол вирус хүний биед насан турш хадгалагддаг. Биеийн эсэргүүцэл, дархлаа сулрах үед бэлэг эрхтний үү нь дахин гарч ирнэ.

Дархлаажуулалт

Хүний папиллома вирусийн халдвар нь умайн хүзүүний хорт хавдартай маш нягт холбоотой. Нэгэн судалгаанд умайн хүзүүний хорт хавдрыг шинжлэх зорилгоор 22 орны 1000 эмэгтэйгээс эсийн шинжилгээ авахад 93 хувьд нь папилломын вирус илэрсэн байна. Судлаачид үүнийг илрүүлснээрээ хэрвээ хүний папилломын вирусийн эсрэг дархлаажууллыг гаргаж чадвал умайн хүзүүний хорт хавдрыг ч устгах боломжтой юм гэж үзэхэд хүрсэн байна. Одоогоор энэ вирусийн эсрэг вакциныг туршиж байгаа.

8 Сэтгэгдэл
zugeeer bolson uu odoo
zugeeer bolson uu odoo
Aigad turhej chdhgu bval uil yvtsig n asuugrai free shu tuslhda byrtai bh blno saakas77@gmail.com
Adilhan zvlntoi humuusd hlhed baigaliin shult ged shult bdgin bnle ternes avaad beleg erhtniiha turhej bloh hsgud deer thrhewrei buur hetsu gzrudig lav mdhgu l ym minih gaigu gzrud bsn blhor bgaliin shult turheed bugdeere tulgdeed ehneese unaj bga gants hetsu ym n aimshigtai horsdog ym ble ene ch yhu edgej l bval goo saihnd zolios hergtei hah
Ямар балиар өвчин бэ. Үүсгэл нь юу юм бол тэрийг нь мэдэж байгаа бол эмчлэгдэж л таарах байлгүйдээ
shal hudla 50garui ntr 100 gartsan olon turultei ter dotoroo umain hvzvvni hort hawdart demjleg ugdug 16,18gd turluud bga vvgardag ni 6,11 gd bas bga nasan turshid vlden ntr hvni darhlaanas hamaardag engiin hewiin darhlaatai hvnd 2jilin dotor uuruu ustanda shinjilge ugj ymr2 turlvvd baiga iseh ymar ni ustsan isehiig mdeh bolomjtoi
Ямар эмчилгээ хийлгэх вэ
Сайн байна уу
Хамгийн их уншсан