Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаярыг томилжээ


Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр өглөө шуурхай хуралдаж АН-ын  дарга, УИХ-ын дарга З.Энхболд санал болгосноор  Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаярыг томилжээ. АН-ын  дүрэмд зааснаар ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох бол намын дарга нэр дэвшүүлнэ гэсэн байдаг юм байна. Ирэх гуравдугаар сард хуралдах Их хурлаар намын ерөнхий нарийн бичгийн даргыг жинхэлнэ.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон тул ийн орны хүнийг нь томилж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан