Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Ун Шотландад нохойн махны зоогийн газар нээнэ гэнэ


БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Шотландад солонгос хоолны зоогийн газар нээх гэж байна хэмээн Mirror сонин умард солонгос шинжээчдийн эх сурвалжаас аван мэдээлжээ.
Ким Чен Ун Голландад бас ийм зоогийн газар эзэмшдэг хэмээн оросын “Росбалт” тэмдэглэсэн байна.
Европчуудад нэг их дасал болоогүй ч умардын удирдагч Шотландад нээх энэ шинэ зоогийн газартаа нохойн махаар хоол хийх бололтой. Ким Чен Ун аажимдаа европын орнуудад  ийм зоогийн газар нээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
БНАСАУ ийм байдлаар европынхны ходоодоор дамжин хоёр талын харилцаандаа ахиц дэвшил гаргахыг эрмэлзэж байгаа юм байна хэмээн хэвлэлүүд тэмдэглэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан