Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд хамгийн сайн удирдагчаар Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарыг нэрлэжээ


Америкийн Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачлага төслийн санхүүжилтээр “Сант марал” төвөөс хийсэн “Монгол Улсын бизнесийн орчны талаарх үндэсний хэмжээний судалгаа” хэмээх нэртэй судалгааг өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимаас танилцуулав.

Нийслэл төдийгүй орон нутгаас түүвэр аргаар 1500 хүнийг судалгаанд хамруулсан бөгөөд гадаадын байгууллагууд хийсэн, Монголын ямар нэгэн байгууллага оролцож гар дүрээгүй гэдэг утгаараа хамгийн бодит судалгаа болж чадсан гэж танилцуулга хийгсэд онцолсон.

Судалгаанд оролцсон иргэдийн 67 хувь нь өнөөгийн Монголд бизнесийн орчин тааламжгүй байна гэсэн бол 22 хувь нь таатай гэсэн эерэг хариулт өгсөн байна. Монголчууд амьдрах орчин, эрүүл мэнд, утаанаас илүүтэйгээр эдийн засгийн хямралд санаа зовж буй гэжээ. Төсвийн алдагдал, гадаад өр, эдийн засгийн тогтворгүй байдал нь  бизнес дэвжиж, хөгжихөд садаа болно хэмээн судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нв хариулсан бол бизнес эрхлэгчдэд саад учруулж буй байгууллагуудын жагсаалтыг 19,6 хувиар татварынхан, 17,4 хувиар орон нутгийн захиргааныхан, мэргэжлийн хяналтынхан 11,2 хувиар толгой цохьсон байна. Бараг л уламжлалт болох шахсан энэ ойлголт одоо хүртэл амь бөхтэй байгаа нь харамсмаар. Харин  иргэдийн хамгийн итгэл хүлээдэг байгууллага бол хувийн хэвшлийнхэн гэж онцолжээ. Шуурхай, төсөвт нэмэртэй, үр ашигтай гэх зэргээр хувийн хэвшлийнхний давуу талыг 73 хувь нь онцолсон байна. Гэвч нөгөө талдаа буюу 7,8 хувь нь авлигад  автсан, байгаль орчинд хор хөнөөлтэй хэмээн эсрэг санал өгчээ.

Энэхүү судалгааны “Удирдагчид ба намуудын талаарх үнэлгээ” гэх бүлэгт иргэд “хамгийн сайн удирдагч хэн бэ” гэсэн асуултанд дийлэнх нь “мэдэхгүй” гэж хариулсан байна. Харин 24 орчим хувь өнөөдрийн Ерөнхийлөгчийн нэрийг бичсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр 10 хувийн  саналаар удаалж. Тэдний ард Х.Баттулга, Н.Багабанди, Э.Бат-Үүл, М.Энхболд, Н.Алтанхуяг нарын нэр цохиж явна.

Намуудын хувьд АН орон нутагт 35,8 хувь, Улаанбаатарт 32,6 хувь, улсын хэмжээнд 38,5 хувийн санал авч байгаа бол МАН орон нутагт 27,4 хувь, Улаанбаатарт 19,2 хувь, улсын хэмжээнд 23,6 хувийн саналтай гарчээ. МАХН-ын 15 хувьтай байна.  Хэрвээ “УИХ-ын сонгууль өнөөдөр болбол та аль намыг дэмжих вэ” гэсэн асуултад иргэдийн 38,6-47,4 хувь нь мэдэхгүй гэсэн бол 25,4-30,9 хувь нь АН-ыг 14-19,7 хувь нь МАН-ыг, 7,6-8,4 хувь нь МАХН-ыг, 3,2-4,8 хувь нь бусад нам хүчнийг дэмжинэ гэжээ.

0 Сэтгэгдэл
Jargaltai yaltan Enh bayar shuu dee? gadaad heseel hudlaa eh oron ard tumendee hairtai dur uzuuleed l
худалч ерөнхийлөгчээ хулгаач 76 тай энэ 2 нам тодорлоо юу ирэх сонгуулиар л лав гарахгүйн тодорхой
ЭНХБАЯРЫН ҮЕД ЮМНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙСАН.МАХ ОДООНЫХ ШИГ ҮНЭТЭЙ БАЙГААГҮЙ.ЦАЛИН НЭМДЭГ БАЙСАН.ЭНХБАЯРЫГ ХОНЗОНТОЙ ХҮН ХОРЛОСОН ГЭЖ БОДДОГЭНХБАЯР ЭРДЭМ НОМЫН ХҮН.ЯАВЧ ГЭМТ ХЭРЭГТЭН БИШ.ЭРХ МЭДЭЛ ХЭНД БАЙНА.ТЭНД ХИЛЭНЦ БУЙ .
Sant maral ta nar xudal PR xiixee boliochee tanaix xaraat bus sudalgaanii baiguullaga baital ard tumneer togloxoo boli omnox songuulid iimerxuu xudal yum xiij l baisan shdee bolidoo odoo
Avligal avch yaltan bolson hun yahaaraa top bolchihdog baina ve? baga doldigono.
Elbegee lav bishee
Шаал худал судалгаа байна, Элбэгдоржийг нэрлэлээ юу?
Хамгийн их уншсан