Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Валютын цангаа ба төгрөгийн ханш


Манай улсын эдийн засаг ам.доллараар цангаж байна. Үүний улмаас уг валютын ханш өсч буй билээ. Эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн гол шалтгаан ч орж ирэх гадаад валют бараг байхгүй болсонтой холбоотой. Монгол Улсад орж ирэх валютын урсгал уул уурхайн салбараас шууд хамаардаг. Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80.2 хувь нь тус салбарт ногдож буй юм. Мөн нийт экспортын 88.4 хувь нь ашигт малтмал. Тэр дундаа зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, жонш, төмрийн хүдэр, алт зэрэг ашигт малтмалын экспорт голлодог. Эдийн засагчид манай улсад 10 ам.доллар орж ирлээ гэхэд түүний найм нь уул уурхайн салбарт ногддог гэдэг. Гэтэл өнөөдөр үүний тав, зургаан ам.доллар нь алга болоод буй юм.  Өөрөөр хэлбэл ашигт малтмалын үнэ ханш дэлхийн зах зээл дээр унасан тул ашигт малтмалын экспортоос олох орлого өнгөрсөн онд 60 хувиар тасарсан судалгаа бий. Үүнээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд 6.5 тэрбум ам.доллараар буурсан. Ингээд өнгөрсөн онд 840 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн тооцоо гарлаа. Одоогоос таван жилийн өмнө буюу 2010 онд манай улсад орж ирэх ам.доллар тооцож байснаас нэг тэрбумаар нэмэгдэхэд гадаад худалдаа 873 сая ам.долларын ашигтай гарч байжээ. Энэ нь төгрөгийн ханшийг 17 хувиар чангарахад хүргэсэн байна. Тэгвэл энэ онд манай улсад дөрвөн тэрбум ам.доллар орж ирэхэд төгрөгийн ханш 10-15 хувиар чангарах боломж бий гэдгийг төв банкны эдийн засагчид хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум ам.доллар орж ирэхэд төгрөгийн ханш 100-аар чангардаг судалгаа бий. Иймд дээрх хэмжээний мөнгө орж ирвэл нэг ам.доллар 1600 орчим төгрөг байх нь гэсэн үг.  Үүнээс гадна энэ онд орж ирэх гадаад валютын урсгал гурав дахин буюу 2.6 тэрбум ам.долларт хүргээд өсгөж чадвал  эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрч хүндрэлээс гарна. Мөн валютын ханшийг 1700 төгрөгт барьж чадах боломж бүрдэх болно.  
Одоогоор Монголбанкны мэдээллээр  манай улсад 1.6 тэрбум ам.долларын нөөц бий гэдэг. Энэ нь импортын таван сарын хэрэгцээг хангах мөнгө аж. Үүнээс гадна Монголбанк Хятадын Ардын банктай нэг тэрбум ам.доллартай тэнцэх своп хэлцэл хийсэн билээ. Төв банк ам.долларын нөөцөөс валютын захад нийлүүлж  ханшийг тогтвортой байлгах арга хэмжээ авч байна. Үүний тулд долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг билээ. Сүүлийн хоёр жилд ам.долларын ханш огцом өссөнийг Монглолбанкны сар бүрийн статистикаас харж болно. Тухайлбал, 2013 оны сүүлчээр нэг ам.доллар 1674 төгрөгтэй тэнцэж байж. Тэгвэл өнгөрсөн оны эхэнд  1714 төгрөг болсон бол оны төгсгөлд 1883 төгрөг болж өсчээ. Өчигдрийн байдлаар гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд төв банкинд 34.8 сая ам.долларыг нэгийг нь 1942 төгрөгөөр худалдан авах санал тавьжээ. Ингээд валютын захад уг ханшаар найман сая ам.доллар нийлүүлэв. Монголчуудын өргөн хэрэглэдэг бас нэг валют бол юань. 2013 онд нэг юань 275 төгрөгтэй тэнцэж байсан. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээр 304 төгрөгтэй тэнцэх болсон. Арилжааны банкууд өчигдөр төв банкинд 76.5 сая юань нэгийг нь 312 төгрөгөөр худалдан авах хүсэлт гаргав. Иймд төв банк тус ханшаар 71.5 сая юань худалдсан байна.  Энэ он гарснаас хойш гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк валютын захад нийт 90 сая ам.долларын интервенц хийсэн байна. Бас 392 сая гаруй юань нийлүүлжээ.   Төгрөгийн валюттай харьцах ханшид нөлөөлдөг гол зүйл нь гадаад худалдааны тэнцэл. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарч ирсэн. Харин өнгөрсөн оны сүүлчээр уг тэнцэл 857 сая ам.долларын ашигтай гарчээ. Үүнд экспорт 34.1 хувиар өссөн, импорт 17.9 хувиар буурсан явдал нөлөөлсөн байна. Ингээд хоёр хөрштэйгээ хэдий хэмжээний худалдаа хийснийг сонирхъё. БНХАУ-тай нийт бараа эргэлтийн 61.8 хувь буюу 6.7, ОХУ-тай 23.9 хувь буюу 1.6 сая ам.долларын худалдаа хийсэн аж.

Эдүгээ орж ирэх гадаад валютын урсгалаа сайжруулах шаардлага тулгараад байгаа. Үүний  тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, экспортоо нэмэгдүүлэх, өөрийн таазаа өсгөж зээл авах арга замууд бий. УИХ-д Засгийн газрын авах зээлийн дээд хязгаарыг ДНБ-ий 60 хувьтай тэнцэнэ гэсэн санал оруулсан ч 58 хувьтай байхаар шийдлээ. Тэгэхээр валютын ханшийн өсөлт, өнөөгийн тавьсан зээлийг тооцоод үзэхэд гадаадаас мөнгө босгох зам үлдсэнгүй. Зарим эдийн засагчийн тооцоолж буйгаар орж ирэх гадаад валютын урсгал өнөөгийн түвшнээс төдийлөн нэмэгдэхгүй бол төгрөгийн ханш энэ онд дунджаар 13.4 хувиар унана. Энэ нь нэг ам.доллар 2060 орчим төгрөгт хүргэнэ хэмээж байгаа. Тэгэхээр одоо төгрөгийн ханшийн уналт, эдийн засгийн хүндрэлээс гаргах зам нь хөрөнгө оруулалт хүлээх, уул уурхайн салбарт найдах л үлдээд буй юм. Нэг ёсондоо мөнгө хэзээ орж ирэхийг л хүлээх нь. Тус салбарын мөнгө олж ирэх боломж тааруу гэдгийг эдийн засагчид хэлдэг. Учир нь ашигт малтмалын үнэ энэ оны эхний хагас жил хүртэл төдийлөн өсөх магадлал алга хэмээн шинжээчид тодорхойлж буй юм. Гэвч Таван толгой төсөл хөдөлгөөнд орсон нь валютын орох урсгалд чухал нөлөө үзүүлнэ гэж зарим эдийн засагч хэллээ. Нөгөө талаар хайгуулын лиценз олгож эхэлсэн нь дутаж байгаа мөнгөнд нэмэр болно. Гэвч лиценз авлаа бол мөнгөө оруулах эдийн засгийн чадамжтай компани хэд байгаа нь тодорхойгүй юм. Уг нь хайгуул хийхэд нэг лицензийн талбайд наад зах нь таван сая ам.доллар зарцуулдаг тооцоо бий. Мөн урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт орсноор алт олборлох, тушаах хэмжээ нэмэгдэнэ хэмээдэг. Сүүлийн жилүүдэд Монголбанк жилд хамгийн ихдээ дөрвөн тонн алт худалдан авч байв. Харин өнгөрсөн онд 13 тонныг  худалдан авчээ. Эдийн засагчдын тооцоогоор 10 тонн алт өнөөгийн ханшаар 300 сая ам.доллартай тэнцэнэ гэж байгаа юм. Энэ бүгдээс үзэхэд  манай эдийн засагт хүлээлт бас дахин хүлээлт үүсч байна. Валютын цангааг тайлах цаг хугацаа ойрхон байгаасай...  

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан