Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын төмөр зам ТӨХК-ий эрх мэдэлд Шинхуа-гийнхан санаархаж байна


Тавантолгойн гэрээ хэлэлцээрийн дагуу Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлын гүйцэтгэлийг  Хятадын Шинхуа групп хийж гүйцэтгэхээр болсон байгаа. Тавантолгойн нүүрсний ордод стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулж гэрээ хийх хэлэлцээрийг Монгол улсын талаас ахлаж байгаа М.Энхсайханы хувьд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулж 30 жилийн дараа суурь бүтцийн 51  хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шаардлага тавьсан ажээ.

Энэ дагуу Шинхуа группын Хятад ажилчид МТЗ ТӨХК-ний байранд байрлаж судалгаа нэрийн дор хамаг зүйлийг нь онгичиж байгаа гэнэ. Одоогийн байдлаар Шинхуа-гийн зүгээс 267 км төмөр замын ажилд МТЗ ТӨХК-ний удирдлагын  итгэмжлэлийг авах санал гаргасан байна. МТЗ ТӨХК-ийн хувьд Тавантолгойд хөрөнгө оруулагч консерциумтай нууцлалын гэрээ хэлэлцээр байгуулна.  Энэ хэлэлцээрийг хийхийн өмнө Шинхуагийн хятад ажилчид материалтай танилцаж судалж байна гэсэн мэдээллийг өгч байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд гурван зүйл тусгасны нэг нь МТЗ ТӨХК эрх үүргээ шилжүүлэх тухай гэрээ багтаж байгаа нь гол асуудал болж байна. Шинхуа группын зүгээс Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн зам барих эрх мэдлийг  өөрсдөдөө авахаас гадна цаашид баригдах дотоодын сүлжээний 1800 км төмөр замын ажилд давуу эрх эдлэхээр санаархаж байгаа бололтой тэд МТЗ ТӨХК-ниас 1800 км төмөр замын ажлын мэдээ материалыг өгөхийг хүссэн байна.

0 Сэтгэгдэл
Mongolchuud odoo oros bolon MAH avligachid daranguulalaas salah tsag ni bolson shuu dee?
Хужаа Энхсайхан хэзээ ч Монголын толоо сайн юм хийхгуй шуу. Энэ бол зугээр л Бээжин залуу
Хамгийн их уншсан