Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатар дүүргийн боловсролынхон Засаг даргатайгаа хамтран бэрхшээлээс ангижрах арга зам хайв


Боловсрол бол тухайн улс орны хөгжлийн үндэс суурь болдог. Тэр дундаа бага, дунд боловсролыг монгол хүн бүр үнэ төлбөргүй олж авах эрхтэй. Гэтэл манай улсад дунд сургуулийн байрны хүрэлцээ, багш боловсон хүчин, сургалтын бааз хомс байдгаас хүүхдүүд энэ эрхээ эдлэхэд хэцүүхэн байгаа нь нууц биш. Иймээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан дүүргийнхээ сургуулийн удирдлагуудтай уулзаж, сургалтын үйл ажиллагаа явуулахад учирч буй бэрхшээл болон түүнээс хэрхэн гарах гарцын талаар ярилцлаа. Сургуулийн удирдлагуудын зүгээс нэг үеэ бодвол сургуулийн барилга, тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдсэн. Харин ухаалаг самбар болон бусад хичээлийн хэрэглэл дутагдалтайг хэлсэн. Дүүргийн Засаг дарга Д.Бадарсан өнгөрсөн онд эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тулгарч байгаа бэрхшээлийг сонсч, зарим асуудлыг дүүргийнхээ төвшинд шийдвэрлэсэн учраас энэ удаад боловсролынхонтой уулзсан юм. 2013-2014 онд арван сургууль эрэгтэй сурагчдын технологийн кабинеттэй болсон бол 2014-2015 оны хичээлийн жилд эмэгтэй сурагчдын 12 технологийн танхимыг иж бүрэн төхөөрөмжтэй болгожээ.
2015 онд 300 гаруй сая төгрөгийн төсвийг боловс­ролын салбарт хуваарилах болсон талаар тэрээр хэлсэн. Сургуулиудын удирдлагуудын зүгээс өнгөрсөн онд тохижуулж өгсөн технологийн кабинет үр дүнгээ өгч байгаа бөгөөд энэ жил уг ажлыг үргэлжлүүлэх эсвэл сургуулиудын биеийн тамирын заалыг нэгдсэн байдлаар засварлах, ухаалаг самбар болон бусад хичээлд хэрэглэх тоног төхөөрөмж авах талаар санал хэлж байлаа. Тухайлбал, өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатор ахлах сургуулийн захирал А.Бадамцэцэг “Сургуулиуд спорт заалны засвар гэж будаг л хийдэг. Иймээс бүх сургуулийн спорт заалыг жигд сайхан тохижуулаад тоног төхөөрөмжтэй болгож болох юм. Мянганы сорилтын санд төсөл бичихэд арван сая төгрөгт спорт заалыг иж бүрэн тохижуулж болох дүн гарч байсан. Аль сургуульд юу хэрэгтэй байна гэдгийг тодорхойлоод танайх энэ төсөвтөө багтаагаад хэрэгцээтэй юм аваарай” гэж хуваарилах хувилбар ч байж болох юм гэв.  Мөн 11дүгээр сургуулийн захирал Н.Энхжаргал “Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт батлагдаад шинэ байртай болж буйд баяртай байгаа. Дүүргийн Засаг даргын зүгээс хөдөлмөрийн хоёр кабинет, цахим самбарыг шийдэж өгнө гэсэн. Гэсэн ч манай сургуулийн биеийн тамирын заал хуучин газар дээрээ үлдсэн. Заал маань 1996 онд батлан хамгаалахын шугамаар америк цэргүүд барьсан. Одоо бүх цонхнууд нь хаагддаггүй гажсан мөн агааржуулалтын систем хийгдээгүй. Ийм байдалтай байгаа учир зааландаа засвар хийлгэмээр байна” хэмээн гэж байлаа.

Харин 29 дүгээр сургуулийн захирал Ч.Батсайхан “Манай сургууль улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ дүүргийн харьяаны сургууль. Улсаас хангамж авдаггүй. Манайх мэргэжлийн чиг баримжаа олгох талдаа түлхүү программтай. Мэргэжлийн 4 хичээл орж байгаа. Долоон кабинеттай. Технологийн гурван суурь машинтай. Ухаалаг самбар сургуульд олон хэрэггүй юм билээ. Нэгээс хоёр ширхэг байхад болно. Харин янз бүрийн пректор зэрэг төхөөмж хэрэгтэй. Түүнчлэн манай сургуульд биеийн тамирын зааланд тоног төхөөрөмж байхгүй. Дотуур байранд хөнжил цагаан хэрэглэл хэрэгтэй байгаа. Дээр нь хүүхдийн тооноос хамаараад урсгал зардал бага ирдэг. Хоёр дотуур байр гэхэд энэ жилийн урсгал засварт 600 мянган төгрөг ирсэн. Энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй. Уг нь энэ саналаа хэлдэг ч дандаа хасдаг” гэв.


А.Бадамцэцэг: 13 сая төгрөгөөр технологийн
 кабинетаа
тохижуулсан

Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн захирал А.Бадамцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн онд дүүргийн төсвөөс боловсролын сал­барт хөрөнгө оруулалт хий­сэн. Танай сургуулийн хувьд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Манай сургууль 2014-2015 оны хичээлийн жилд нэлээд өөрчлөлт хийсэн. Өмнө нь явж байсан сургалтууд өөрөөр хэлбэл нисэх, авто, усан загвар, электроникийн дугуйланг сэргээн ажиллуулсан. Мөн дүүргээс манай сургуулийн үйл ажиллагааг дэмжиж технологийн кабинет тохижуулж өгсөн. Энэ нь цаашид хүүхдүүдийн сурах бүтээх авьяасыг хөгжүүлэхэд нэлээд хөрөнгө оруулалт болсон.

-Технологийн кабинет­тай болсны ач холбогдол хэрхэн гарч байгаа вэ?
-13 сая төгрөгөөр манай кабинетыг тохижуулсан. Хө­рөн­гө оруулалтын төслийг технологийн багш Н.Оюун­чимэг бичсэн юм. Дүүргийн хэмжээнд арав гаруй сургуульд технологийн кабинет тохижуулж өгсөн. Энэ кабинетыг байгуулснаар хүүхдүүдэд амьдралын арга ухаанд суралцах боломж нээж өгч байгаа хэрэг. 

-2015 онд сургуульдаа хийхээр төлөвлөсөн шинэ ажлуудаасаа танилцуулаач. Дүүргийн Засаг дарга сургуулиудын удирдлагатай уулзаж санал авч байна. Таны хувьд ямар санал хэлж байгаа вэ?
-Дүүргийн Засаг дарга боловсролд 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хуваарилах төсөв хэлэлцсэн. Энд сургууль бүрээс санал авч байна. Манай сургуулийн хувьд хичээлийн хэрэглэл материаллаг бааз боломжийн. Харин сургуулийн онцлогтой уялдаад хүүхдүүдийн урласан бүтээлийг нийтэд дэлгэх талбай байхгүй. Сургуулийн “Урлаг” заалны тайзыг засварлах хэрэгтэй байгаа. Энэ тайзыг 1975 оноос хойш шинэчилж засаагүй. Тиймээс сургуулийн “Урлаг” заалыг тохижуулахад хөрөнгө оруулалт хийж өгөөч ээ гэж хүсч байгаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан