Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Бямбасүрэнд уучлал үзүүлжээ

Манай сэтгүүлч Б.Цэдэвсүрэнгийн бичсэн “Эхийнхээ ачийг хариулах ганц л арга бий”  нэртэй Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн лекцээс хийсэн сурвалжлагыг тасралтгүй гурван сарын турш сошиал ертөнцийнхөн нэгнээсээ нэгэндээ дамжуулан уншсаар байгаа билээ. Хүмүүн бид ээж хүний цаглашгүй их хайр энэрлийн тухай өгүүлсэн сайхан бүхнийг хамгаас түрүүн харж, өөрийн юм шиг баярлаж, хэрвээ гунигтай бол өр зүсэгдэн шимширдэг. Ээжийн тухай үнэнг бид үргэлж бусдын амнаас сонссоны дараа л өөртөө ухаарал авдаг. Х.Баасансүрэн ламын лекц ийм л ухаарлыг өгүүлсэн учраас уншигчдыг өнөөдөр ч татсаар буй юм.

Өнгөрсөн жилийн сүүлээр үзсэн телевизийн нэвтрүүлгүүдээс хамгийн их догдлуулж, бас гуниглуулж, нулимс асгаруулсан нь ЕTV-ийг сэтгүүлч дүү Г.Тэгшжаргалын бэлтгэсэн “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлэг байлаа. Зургаахан сартайд нь хүнд өргүүлсэн хүүгийнхээ хойноос сураг тавьсаар байсан ч амьдралын эрхээр нэг ч удаа уулзаагүй ээж хүний санасан сэтгэл, төрсөн ээжийнхээ тухай ухаан орсон хойноо мэдэж хайгаад олохсон, уулзахсан гэх хүсэлдээ хөтлөгдөн байгаа хүү хоёрыг учруулсан энэ нэвтрүүлэг олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн.

Амьдралын нугачаанд бүдэрч, хэзээ ч санаандаа буухгүй тийм л хэргийг үйлдэж, торон хашаанд хоригдох ял сонсоод амьдралынхаа 10 жилийг тэнд өнгөрүүлсэн 60 хүрч яваа ээж энэ л насны мөрөөдөл болсон хүүгээ дөрвөн хүүхдийн аав, сайн хань болсон цагт нь уулзаж сэтгэлээ дэвтээж буйг харсан хүн бүр “Ерөнхийлөгчийн өршөөл”-ийг үгүйлсэн.

Олны үг Ерөнхийлөгчийн сонорт хүрч, ижий өчигдөр гэртээ очлоо. 2015 оны хоёрдугаар сарын сарын 09-ний Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид хоригдож байсан Лүндэгийн Бямбасүрэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн ялаас бүрэн чөлөөлсүгэй гэжээ.
Арав хүрэхгүй хоногийн дараа Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болж, ураг хотлоороо баярлан, өтгөс бууралдаа золгоно. Л.Бямбасүрэн ижий алд цэнхэр хадгаа бариад хоймор юундаа заларч, хүүтэйгээ, охидтойгоо энэ жил Цагаан сарыг гэртээ тэмдэглэнэ.

Сэтгүүлчийн мэргэжил ийм л сайхан буянтай ажил. Нэгэн гэр бүлд халуун дулааныг бэлэглэж,  нэгэн ижийд үр хүүхдээ харан жарган суух боломж олгосон  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид болон сэтгүүлч дүү Г.Тэгшжаргалд талархая.

0 Сэтгэгдэл
ГАЗАР НУТАГАА ХАМГААЛСАН МӨНХ БАЯРЫГ СУЛЛАХ ХЭРЭГТЭЙ
ЭХ ОРОН ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦСЭН ХҮН ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ЮМУУ ХУРДАН СУЛЛААЧ
granat delbelj gem zemgui humuusiin ami nasand zanalhiilsen hun yahaaraa eh oronch bolchihdog yum. tiim l ih delbeleh geed baigaa yum bol yag hen gazar shoroogoo hudaldah geed baina ter huniihee uruund granataa tavina biz dee
Odoo eh ornoo gesen setgeltei Monhbayar tyynii nohdiig sullaasai YUnaas ni aigaad baigaa yum bol
Одоо нутаг, ус, газар шорооныхоо төлөө тэмцсэн Ц.Мөнхбаярыг цагаатгаж суллах хэрэгтэй. Уучлал биш цагаатгалыг ард түмэн хүлээж байна.
Хамгийн их уншсан