Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефть цаашид ч хямдарна гэнэ


Олон улсын эрчим хүчний агентлагийн урьдчилан тооцоолж байгаагаар бол нефтийн үнэ цаашид ч унана гэнэ. Энэ  нь хар алтны эрэлт хэрэгцээ багасч байгаатай холбоотой гэжээ. Мягмар гарагийн орой гэхэд Brent маркийн нефть Лондонгийн ICE биржид 56,42 ам.доллар болтол унасан бол WTI  маркийн нефть Нью-Йоркийн биржид 50,93 ам.доллар болсон байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн төсөөллөөр нефтийн эрэлт хэрэгцээ  ойрын таван жилд маш бага хэмжээгээр өсч 2008 оны хямралын үеийнхээс ч багасан жилд дунджаар 1,2 хувиас илүү өсөхгүй гэнэ.
Хоёрдугаар сарын 9-нд хар алтны үнэ арайхийн өсч баррель нь 60 ам.доллар хүрч байсан бол дахиад л ингэж унаж эхэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан