Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татвар уул уурхайн салбарыг сөхрүүлж байна гэв

Манай улсын эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь уул уурхайн салбарын уналтаас улбаатай. Өөрөөр хэлбэл, тус салбарт орж ирэх хөрөнгө оруулалт буурсан, экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасан тул манай улсад орж ирэх гадаад валют хомсодсон. Уул уурхайн салбар манай аж үйлдвэрийн 40 орчим, нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж буй билээ. Энэ Монгол Улсын эдийн засаг бараг бүхэлдээ уул уурхайгаас хараат болсныг илтгэж байна. Манай улсын ДНБ өнгөрсөн онд 20 их наяд төгрөгт хүрсэн. ДНБ-ий энэ өсөлтөө хадгалж үлдэхэд ашигт малтмалын тэр дундаа зэсийн баяжмал, газрын тосны экспорт нэмэгдсэн явдал нөлөөлсөн хэмээн Сангийн яамны мэргэжилтнүүд үзэж буй юм. Жишээ нь, өнгөрсөн онд улсын төсөвт уул уурхайн салбараас төвлөрүүлсэн орлогын 60 орчим хувь нь зэсийн баяжмалд ногдлоо. Гэвч ОУВС-гийн тооцооллоор дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3.8 хувийн өсөлттэй байна хэмээн өнгөрсөн онд төсөөлж байв. Гэвч он гарснаас хойш энэ төсөөллөө бууруулж 3.5 хувь байх тооцоо хийлээ. Өөрөөр хэлбэл, Европын холбооноос бусад орнуудын эдийн засаг тогтвортой байх боловч хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд саарах аж. Иймд манай улсын экспортын ашигт малтмалын үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байгаа юм. Эдийн засгийн энэ эгзэгтэй үед “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг энэ сарын 13-нд боллоо.   Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 7.8 хувийн өсөлттэй гарсан. Үүний дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд ашигт малтмалын экспорт өссөн. Гэвч үнэ унасан тул орох орлого  багасав. Сангийн яамны мэргэжилтнүүд экспорт өсөхөд зэсийн баяжмал, газрын тосны олборлолт нэмэгдсэн явдал нөлөөлсөн гэж үзлээ. Тус яамнаас гаргасан судалгаагаар манай улс өнгөрсөн онд 5.7 тэрбум ам.долларын экспорт хийж 5.2 тэрбум ам.долларын импортын бараа авчээ. Ингээд манай улсын гадаад худалдааны тэнцэл 538 сая ам.долларын ашигтай гарсан аж. Тэгэхээр цаашид валютын орлого сэргэх төлөв ажиглагдлаа гэсэн дүгнэлт хийж байна.

Төр засгаас стратегийн ордуудаа ашиглах бодлого баримталж буй. Ингэснээр манай улсын эдийн засаг өсч иргэд болон улсын орлого нэмэгдэнэ хэмээж байгаа билээ. Тухайлбал, олон жил ярьж ирсэн Таван толгой ордыг ашиглах хөрөнгө оруулагч тодорч гэрээ хэлцэл хийж эхэлсэн.  Энэ гэрээ хэлцэл хийх ажлыг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалж байгаа билээ. Тэр “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэгт илтгэл тавив. Тэгэхдээ Таван толгой ордыг ашигласнаар манай улсын эдийн засагт ямар үр өгөөж, нөлөө үзүүлэх төсөөлөл гарч байгааг тайлбарласан юм.  Тэрээр “Жилд улсын төсөвт татвар,төлбөрөөр наад зах нь 180  сая ам.доллар төвлөрүүлнэ. Ойрын таван жилд гурван тэрбум ам.дол­ларын хөрөнгө оруу­лалт орж ирэх болно. Таван толгой төсөл жил бүр 1-1.2 тэрбум ам.долларын үйл ажиллагааны зардал гаргах тооцоо бий. Иймд шууд бусаар гурван жилийн хугацаанд манай эдийн засагт 13 тэрбум ам.долларын эргэлдэнэ.  Тэгэхээр дотоодын 500-600 аж ахуйн нэгж ханган нийлүүлэгчээр ажиллаж ши­нээр 8-12 мянган ажлын байр шинээр бий болох юм” гэлээ. 

Монгол Улсад 2012 онд 4.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Гэтэл үүнээс хойш буурсаар өнгөрсөн онд 644 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэв. Үүний шалтгаан нь Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт гацсан, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам баригдаагүй, уул уурхайн салбарт шийдвэрлээгүй зарим асуудлууд байгаатай холбоотой хэмээн эдийн засагчид тодорхойлж буй юм. Тухайлбал, “Эрдэс бая­лаг 2025” хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн татварын асууд­лыг нэг мөр болгон шийдэх нь чухал байгаа тухай яриа гарсан билээ. Засгийн газар компаниуд бага татвар төлж байна хэмээн үздэг бол аж ахуйн нэгжүүд татварын ачаа­лал хэт их өндөр байгаа тул дампуурхаас өөр зам үлдэхгүй, бизнес хөгжихгүй байна хэмээдэг. Уул уурхайн үндэсний ассоциацын ерөн­хийлөгч Н.Алгаа “Уул уур­хайн салбарын гол гол хууль шинэчлэгдлээ. Одоо тат­варын орчныг цэгцлэх ёстой. Тухайлбал, “Эрдэнэт” үйлд­вэр 17 хувийн ашигт малт­малын нөөц ашигласны төлбөр төлж байна. Ийм жи­шиг дэлхийд байхгүй. Ху­вийн компани бол ийм нөх­цөлд ажиллаж чадахгүй шууд зогсоно. Тэгэхээр тат­ва­рын орчин шинэчлэлт хийх ёстой.

Ялангуяа ашигт малт­малын нөөц ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай. Сүүлийн тав, зургаан жил Засгийн газрын тогтоолоор л зохицуулж ирлээ. Бизнесийг  дэмжсэн, цааш хөгжих бололцоо олгосон, татварын бааз суурийг өргөт­гөхөд чиглэсэн бодлого ба­римт­лах хэрэгтэй юм. Өнөө­дөр татварыг ганцхан төсвийн орлого бүрдүүлэгч гэдэг нү­дээр харж байна. Төрийн бай­гууллагуудын хураамж тат­варын хэлбэрт орлоо. Ту­хайл­бал, хог хаягдал, гаалийн бүрдүүлэлт экспортын тухайн эрдэс баялгийн тонн тутамд тооцогддог. Тэгэхээр хураамж нэртэй зүсээ хувилгасан татвар ногдуулж буй юм. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол уул уурхайн  салбар хаана ч өрсөлдөх чадваргүй болох байдалд орлоо. Үүнд анхаарах цаг болсон” гэв.  Энэ онд уул уурхайн салбарт хамаатай хууль эрх зүйн орчин бүрэн шинэчлэгдэнэ гэдгийг Уул уурхайн яамнаас мэдэгдэж байгаа. Мөн хайгуулын лиценз олгож эхэлсэн явдал орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх нэг суваг болсон. Нэг ёсондоо уул уурхайн салбарт ажиллах гадаад, до­тоодын компаниудын зам дар­дан болж улс болон ир­гэ­дийн халаасанд орох ор­лого нэмэгдэнэ хэмээн “Эр­дэс баялаг 2025” хурлаас дүг­нэж болох нь. Өөрөөр хэл­бэл Монгол Улсад орж ирэх мөнгөн урсгал нэмэгдэх хү­лээлт уул уурхайн салбарт үүсгээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан