Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Сайханбилэг: Эмнэлэг эмнэлгээрээ л байх ёстой

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдсон даруйдаа л эмнэлгийн хүрэлцээг сайжруулах тухай үг унагаж, олныг баярлуулсан. Гэвч одоогоор бодит гарт баригдах нь бага гэхэд хилсдэхгүй. Тэрээр өчигдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нартай уулзав. “Эмнэлгийн барилгад эмнэлэг ажиллах учиртай” гэж хэлээд тодорхой шийдэл гаргах чиглэл өгчээ. Ерөнхий сайд “Монголчууд гурван саяулаа боллоо. Олуулаа болно гэдэг олон эмнэлэг, сургууль, олон цэцэрлэг, олон сайн үйлчилгээ хэрэгтэй. Шинэ контор биш эмнэлэг, сургууль байгуулагдаж байх ёстой. Эмнэлгийн зориулалтаар анх баригдсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах нь зөв” гэсэн байна. Мөн улсын нэгдүгээр төв эмнэлгийнхний санаачилсан “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийг дэмжиж, хэрэгжүүлэх замаар тус барилгыг анхных нь зориулалтаар тус эмнэлгийн менежментийн багт өгөхөөр болж, энэ оны наймдугаар сараас эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхийг үүрэг болголоо. Тус барилгыг буцааж эмнэлэг болгоход хагас жилийн хугацаа, 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр менежментийн баг энэ ажлыг хариуцан зохион байгуулна. Манай эмнэлэгт хүний нөөцийн боломж хангалттай байна. “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийн баг энэ асуудлаар  төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа гэж тус эмнэлгийн удирдлага хэлж байсан юм.

Засгийн газрын аравдугаар байр буюу хуучнаар Соёл, спорт аялал жуулчлалын яамны байрыг дуудлагаар худалдах ажил ямар шатанд байгааг Ерөнхий сайд тодруулахад Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж “Дуудлагаар худалдахад бэлэн болсон. 5.9 тэрбум төгрөгөөс эхлэн дуудахаар зар тараасан” гэж хариуллаа. Үүнээс олсон орлогыг Яармагт барьж эхлээд дутуу орхисон Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн ажилд зарцуулах ёстой гэнэ.

0 Сэтгэгдэл
Urid ni tegeed uldeeexgui yasaan yum be? Uldeexgui geed baisan xunii neg ni chi bizdeee
Хамгийн их уншсан