"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
10.2 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгоно
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох Засгийн газрын шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 391 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлснээс 319 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авчээ. Эдгээр аж ахуйн нэгжээс хоёрдугаар сарын 23-ны байдлаар 285 нь системд нэвтрэх эрхээ сунгуулан цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон байна.
Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 642 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 39 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж. Тухайлбал, БНХАУ-ын 15, Сингапурын найм, Австрали болон Канадын гурав, Люксенбургийн вант улсын хоёр, хамтарсан хөрөнгө оруулалттай 10 аж ахуй нэгж бүртгүүлээд байгаа юм байна.
Манай улсын нутаг дэвсгэрийн 6.49 хувь буюу 10.2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлийг олгоно гэж Уул, уурхайн яамнаас мэдээллээ. Ашигт малтмалын тухай хуулийн заасан үндэслэлээр эрдсийн хуримтлалтай, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, дуусгавар болсон талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор болжээ. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд эхний зарлагдах 29 талбайд орон нутгийн удирдлагаас санал авахаар албан тоот хүргүүлсэн байна. Эдгээр 29 талбай нь Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Увс, Хэнтий, Завхан, Дорноговь, зэрэг нийт есөн аймгийн 195.8 га газар нутгийг хамарч байгаа аж.
Харин “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар хүчингүй болгосон хайгуулын 106 лицензийг сэргээн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд таван удаагийн сонгон шалгаруулалт явуулжээ. Үүний дүнд, 18 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 15 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. Мөн Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон сонгон шалгаруулалт явуулах боломжтой гэж үзэж байгаа 88 талбайн давхцалгүй 45 талбайгаас 33 талбайд, давхцалтай 43 талбайгаас долоон талбайн давхцалыг нь арилгуулан босго үнийг баталгаажуулан нийт 40 талбайд сонгон шалгаруулалтыг явуулж байгаа юм байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох Засгийн газрын шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 391 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлснээс 319 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авчээ. Эдгээр аж ахуйн нэгжээс хоёрдугаар сарын 23-ны байдлаар 285 нь системд нэвтрэх эрхээ сунгуулан цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон байна.Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 642 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 39 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж. Тухайлбал, БНХАУ-ын 15, Сингапурын найм, Австрали болон Канадын гурав, Люксенбургийн вант улсын хоёр, хамтарсан хөрөнгө оруулалттай 10 аж ахуй нэгж бүртгүүлээд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл