Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсав

“MVM CLUB"-ийн  гишүүд болон дэмжигчид өнөөдөр 17:00 цагт "SKY" их дэлгүүрийн зогсоол дээр цугларч "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" тайван авто жагсаал хийлээ.

Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиог асаан тайван замаар автомашинтай жагсав. Тэд энэ үйлдлээрээ  монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энхийрлэл, халамжин дунд өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн, амь насаа алдаж буйд харамсан эмгэнэл илэрхийлсэн юм.  Мөн цаашлаад иймэрхүү үйлдлийг таслан зогсооход иргэдийн дуу хоолойг нэгтгэн, хүчирхийлэлд өртөгсөд болон хүчирхийлэгчдэд хатуу анхааруулга өглөө. Энэхүү автомашинтай тайван  жагсаалд  5000  гаруй хүн нэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан