Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Я.Батсуурь дахиад 14 хоног суух нь


“Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газар баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч  72 цагийн хугацаа нь өнгөрсөн сарын 28-нд дууссан.
Я.Батсуурийг үргэлжлүүлэн хорих эсэхийг  тодруулахад Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Л.Мөнхтуяа “Шүүхээс Я.Батсуурийг сэжигтнээр тооцож цагдан хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан” гэлээ.
 “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3-д зааснаар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан хэрэгт сэжиглэн АТГ саатуулан цагдаж хориод байгаа юм.

0 Сэтгэгдэл
yaltan Enh bayaraar bas ulsad uchruulsan hohirlyg toluuleh tsag ni boljee?
yal ogohguigeer ulsad hohiruulsan mongiig toluuleh heregtei shuu?
Хамгийн их уншсан