Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автомашины улсын дугаар нь 3,8-аар төгссөн бол энэ сард татвар төлнө

Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн. Тэгвэл энэ сард 3, 8-ын тоогоор төгссөн автомашинтай жолооч нар татвар, төлбөр хураамжаа төлөх нь ээ.

Харин  нэг, хоёр дугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хугацаа дууссан ч зургадугаар сарын 1-нээс өмнө нөхөж төлөх боломж олгосон. Түүнчлэн жолооч нар автомашиныхаа улсын дугаараас хамааран урьдчилан  татвараа төлөх боломжтой хэмээн албаныхан хэллээ. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн албанаас эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан