Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо дөрөвдүгээр сард зарлана
Хиллари Клинтон 2016 оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухайгаа ирэх дөрөвдүгээр сард зарлана гэж The Wall Street Journal хэвлэл мэдээллээ.
“Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцох талаараа тун удахгүй дөрөвдүгээр сард зарлана гэж ойрын хамтрагчид нь Ардчилсан намын ивээн тэтгэгчдэд мэдэгдсэн байна. Ингэснээрээ тэрээр сонгуулийн кампанийнхаа хөрөнгийг хуримтлуулах ажлаа эхлэх юм байна” гэж хэвлэлд бичсэн байна.
Хэвлэлийн мэдээлснээр бол Клинтоны сонгуулийн штаб нэг тэрбумаас доошгүй доллар хуримтлуулахаар төлөвлөж байгаа юм байна гэжээ. “Хэрэв Клинтон сонгуульд оролцох тухайгаа зунаас өмнө амжиж зарлахгүй бол шаардлагатай хөрөнгө цуглуулж амжихгүй хэмээн зарим хандивлагч сэтгэл зовниж байгаа юм” хэмээн хэвлэлд тэмдэглэжээ. Сонин Барак Обама 2012 оны сонгуульд оролцохдоо 716 сая доллар цуглуулсныг бас сануулсан байна.

0 Сэтгэгдэл