Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг агаар долоо хоногийн сүүлийн хагаст

Өнөөдөр Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар 12-17 градус, Увс нуур болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 8-13 градус, Алтайн өвөр говиор 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутгаар 2-7 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Нийслэл Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Маргааш хоёрдугаар сарын 4-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 5-нд баруун болон төвийн нутгаар   секундэд 12-14 метр, 6-нд зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны сүүлчээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан