Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэд бидний тухай: Испани зурагчны ”-4096°” төсөл

Монгол улс нь архинд донтох өвчтэй хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Испанийн зурагчны "-40/96°" гэдэг энэхүү төсөл нь Улаанбаатар дахь орон гэргүй архинд донтосон хүмүүсийн хатуу ширүүн амьдралыг харуулах зорилготой гэнэ.

Испанийн зурагчин Микеля Аристреги Прьето "Орон гэргүй хүмүүс байгалийн ийм хатуу ширүүн нөхцөлд яаж амьд гардагийг ойлгохоор Монголд ирсэн юм. Тэгээд ирээд тэднийг халуун устай хоолой дагаж газар доор нуугддаг болохыг олж мэдсэн. Тэдний хотын бусад хүн зөнд нь орхисон бол тэд цусанд нь үргэлж 96 градусын архи гүйж байхад л анхаардаг. Хачирхалтай ч үүний ачаар тэд амьд явж бас үхдэг".

Микеля Аристреги Прьето "Улаанбаатарын архичдыг бусад нь газар дороос гарах сонирхолтгүй гэмт хэрэгтэн, залуучууд гэж хүлээж авдаг. Тэднийг өвчин эмгэгтэй хүн, эсвэл 90-ээд оны эхээр болсон нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн золиос гэж огт авч үздэггүй. Ерөнхийдөө дийлэнх олонх тэднийг хүн дүрсээ алдсан, аль болох тойрч явах ёстой мангас болсон гэж үздэг.".


Зураг дээр Соёл Баянгол дүүрэг дэх газар доорх траншей рүү орж байна.


Зураг дээр. Бямбадорж. Чингисхааны талбайн хажуудах муу усны хоолойд эхнэр Одонгийн хамт амьдардаг.
Монгол архинд донтсон хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Испанийн зурагчны энэ төсөл нь -20 хүртэл хүйтэрдэг Монголын хатуу ширүүн өвлийн улирлыг яаж давж гардагийг харуулах зорилготой. Зурагчин тэднийг газар дор болон газар дээр хэрхэн амьд гарахын төлөө тэмцэж байгааг гоёж чимэлгүйгээр авсан.


Зураг дээр: Халуун усны хоолойн температур заримдаа +80 градусаас халуун байдаг. Тэнд дулаацах гэсэн орон гэргүй хүмүүс түлэгдэл авч, анхаарлгүйгээс шарханд нь халдвар орох нь цөөнгүй.


Зураг дээр: Улаанбаатарын төв хэсэг.


Зураг дээр: Мөнгөнтуяа ба түүний нөхөр Сумъя хоёр Жамъянгийн гудамжны хажуудах траншейд амьдардаг. Тэд охинтой бас Мөнгөнтуяагийн дүү охины хамт амьдардаг.


Зураг дээр: 24 настай Ууган өөрөө өөртөө хийсэн буддын бэлэгдэл бүхий шивээс бас өөрөө гаргасан сорвиор гайхуулж байна. Тэр бүр хүүхэд байхдаа л эр зоригийг харуулсан ийм бэлгэдэл хийжээ.


Зураг дээр: Тахир дутуу эмэгтэй Тамирбулган хойд эцэг Аюурзантай хамт амьдардаг. Хоёул архинд донтсон. Хоорондоо бэлгийн харилцаатай. Энэ хоёр нэгнээ асардаг. Хоёулаа Улаанбаатарын Циркийн ойролцоох хаягдсан контейнер дотор амьдардаг.


Зураг дээр:30 настай Отгонцэцэг найз 33 настай Төгөлдөрийн хамт амьдардаг. Тэд Эрдэнэт хотоос Улаанбаатарт иржээ. Төгөлдөр зургаан сартай жирэмсэн ч гэлээ архи ихээр хэрэглэсэн хэвээр.


Зураг дээр: Хоёр цагдаа согтуу эмэгтэйг Баянгол дүүрэг дэх эрүүлжүүлэх рүү авч явж байна. Тэр бол архинд донтсон эмэгтэйчүүдийн аваачин, эрүүл болтол нь байлгадаг Монгол дахь цорын ганц эрүүлжүүлэх.


Зураг дээр: Батболд архинд донтолтоос гарахын тулд эм уудаг. Улаанбаатар дахь наркологийн диспансер.


Зураг дээр: 35 настай Оюундэлэг бага хүү 14 настай Түмэнөлзийн хамт Улаанбаатарын баруун хойд хэсэгт архинд донтсон хүмүүст зориулан  "Бетель" байгуулсан халамжийн газар амьдардаг. Халамжинд амьдардаг хүмүүсийн дотроос архинд донтоогүй бас цорын ганц өсвөр насны хүүхэд нь Түмэнөлзий.

0 Сэтгэгдэл
хогийн архичин лалрууд соц-ын үед ч ийм ***** байж л байсыш дээ
ардчилал гэж хорин хэдэн жил балайрцгаасны үр дүн
Hudlaa shaagaad bgarai.Oros orniig yu gehiin.arhichin alkashuud 2 alhaal taaraldana.aimshigtai ih shde.tegj yarih um bol USA d hurtel arhichin guilgchingiid pig bdag.bitgii ingej um bol eh oron Mongolchudiga muulj bai
yana daa iim bolson bn sh dee gutamshigaa chireed l
Одоо яая гэхэв дээ.Хошногоо өмхий гээд тайрдаггүйгээс хойш.Та бидний сонгосон сонголтын чинь гор.Ялангуяа МАН,МАХН-ыг анхнаас нь аль 1990 онд хориглож үйл ажиллагааг нь зогсоогоогүй, өмч хөрөнгийг хураагаагүйнхээ лайг үүрч байгаа юм, бид.Аливаа хувьсгалыг ухаантнууд сэдэж зоригтнууд хийж үр дүнг нь адгийн шаарнууд завшдаг гэдэг л болж байна.Тухайн үеийн эрх мэдэлтэй байсан бас эгэл ард түмнээ өмч хөрөнгөтэй байхыг хориглож өмчтэй хүн муухай байхыг үргэлж номлож ухуулж байсан дарга нар МАХН-ын батлах өвөртлөсөн байсан.Тэд л зах зээлд хамгийн түрүүнд хууль бусаар өмч хувьчлалыг завхруулж өөрсдөө хөлжсөн.Бас улсын мэдлийн арилжааны банкны зээлийг авлигаар тарааж дампууруулсан.төрийн албыг шахааны бизнес болгосон гээд муу муухай бүхэн МАН, МАХН-тай холбоотой.Гудамжинд байсан АН засагт гарангуутаа төрөл арилжиж тэдний өрөөсөн дугуй болсон.Энэ 2 биш ээ 3 намын сүүлийн 25 жилд бий болгосон хямралын үр дүн гадныханд манай улсыг муухай харагдуулж байна.Хөөе, Элбэгдорж оо.Чиний нам чиний хам хулгайч МАН-ынхны хийсэн ажил.
Чалкогоос өөр тэр нүүрс авах гэзэр олдохгүй хямраад байгааг харж байна уу
Монголын хамгийн баян олигархууд олонхи нь АН толгойд байдгийг мэдэж байгаа юу
eronkhiilogch er/ said mon 76 niileed shoniin tsagaar transheind neg zochilj ochood bodit amidraliig nudeer uzeesei. khuneer kheluulj sanaa abakh yu bna a.
yaltan Enh bayaraa ard tumnee hardaa chi iim bolgoj baina shuu dee? icheeech
Монголын хамгийн баян олигархууд олонхи нь АН толгойд байдгийг мэдэж байгаа юу
MAH avligachid ard tumniihee bayalagyg helelgui CHalikod zarsanaas bolj irged ni yaduurch baina shuu dee? avligachidaa ard tumnee bodoochee?
Чалкогоос өөр тэр нүүрс авах гэзэр олдохгүй хямраад байгааг харж байна уу
Хамгийн их уншсан