Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын кино ертөнц орлогоороо Холливудыг ардаа орхилоо

Өнгөрсөн сард Хятадын киноны ашиг орлого 650 сая ам.долларт хүрснээр Холливудыг ардаа орхилоо. Холли­вудын кино ер­төнц мөн хуга­цаанд  640 сая ам.долларын ор­лого олсон юм байна. Өн­гөр­­­сөн сард Хята­дын киноны ор­ло­го ашиг өндөр байсан нь Цагаан сарын баяртай нь холбоотой аж. Хятадууд уламжлалт баярынхаа үеэр 282 сая ам.долларыг кинонд зориулжээ.  Өнгөрсөн сард нээлтээ хийсэн хятад кинонуудыг жүжигчин Чоу Юнфатын гол дүрд нь тоглосон “Макаогоос ирсэн эр II” кино 104 сая ам.долларын орлогоор тэргүүлсэн бол Жэки Чаны “Луун илд” 95 сая ам.долларын орлогоор удаалсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан