Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол эр төөрөөд улсын хил давчихжээ

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн 31 настай эр шөнөөр төөрч яваад ОХУ-тай хиллэдэг газраар улсын хил зөрчсөнийг оросын хилчид саатуулан хөлдөж үхэхээс аварлаа хэмээн ОХУ-ын Өвөрбайгалийн Холбооны аюулгүй байдлын удирдах газрын хэвлэлийн алба мэдээллээ.
Хил зөрчигч эр “Хил зөрчихийнхөө өмнө Чулуунхороот сумын Эрээнцав өртөөнд мориор ирсэн. Найзуудтайгаа уулзсаныхаа дараа гэрээдээ явган буцахаар шийдээд явсан чинь харанхуйд төөрөөд нэг мэдэхэд л  хил давчихсан  байсан” гэж мэдүүлжээ. Монгол эрд ямар нэгэн бичиг баримт байгаагүй байна.
Төөрч, улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн  эрийг хилчид саатуулах үеэр тэрээр эсэргүүцэл үзүүлээгүй байна. Хилчид түүнийг бүр даарчихсан байхад нь олжээ. Тэр үед гадаа 20 градусаас багагүй хүйтэн байсан ч монгол эр нимгэн хувцастай байсан болохоор түүнийг саатуулаагүй бол хөлдөж үхэх байсан гэж хилчид ярьсан байна. Орос хилчид түүнийг хооллож дулаацуулсан байна. Хэргийг хилийн албаныхан шалгаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
оросууд хятадаас арай өөр шүү. Хоолож дулаацуулжээ. Хятад бол шууд шоронд хийнэ.
harin ch gaigui oirhon barigdaj yaaj amerika orchoogui yum.
Mongol hilchidiin haaguur ni garchihvaa manaihan untaj baisan yum baihdaa. yavgan hun garna geheer uul nevtrelt ni gaigui l baimaar. shunu bolohoor hilee mandaggui yum uu
Ta buhen zuvhun utasaa ashiglaad Amazon, SKOUT zereg engiin heregleenii program suulgaad udurt 2000-5000 tugrug oloh bolomjtoi gevel itgeh uu. Turshaad uzeerei. Bi hereglej baigaa uneheer hyalbar yum baina aa. Oroldood l uz. Zaavar: 1. Ta buhen Android utasniihaa Google Play Store-oosoo “WHAFF Rewards” nertei programiig suulga. (enehuu programiin rating n 4.6 buguud bidnii medeh Facebook application 4.0toi baidag) 2. Daraa n sign up hiin burtguulne(FB haygaaraa burtguulj bolno ene tohioldold FB deer tani iluu dutuu yum postlono gej aih hereggui.) 3. Invitation number asuuh uyd n AY46641 code-iig hiine(ene code-iig ta hiisneer bi tanid ene programmiig taniulj baigaagaaraa 0.30 dollar buyu oiroltsoogoor 600 tugrug avch baigaa yum) 4. Ingeed ta odoo enehuu programmiin offer bolgoj bui programmuudiig sonirhoj baigaad ali boloh amar suuh programmiig n suulgachihaad erguulen ustgaj bolno. Ene zamaar ta dood tal n 10.5 dollar tsugluulaad PayPal account-aaraa munguu avch bolno oo.(Uur songoltuud ch baigaa) Ingeed tanii udurt dunguj 5 min utsaa oroldood l mungutei boloh arga zam neegdlee dee. Amjilt
сайн эр сайхан ч залуу ккк
Зуу татаад нэрмэл гусаад халуудаад дан цамцтай гараад алхчиж. Естой хилчидтэй тааралдаагуй бол морожин болно эсвэл чоно байвгайн гэдэсэнд орж дээ. Азтай байна.
oros ah nartaa bayarlalaa. hun saitai uls shuu
Buhel bvten ulsiin hil chine yadaj Tor tatadgvi um uu. tor dawbal hil zorchine gej yamar ch hv medne biz dee.
ядаж монголын иргэн гээд бичиж болоогүй л юм байх даа. Тархины тураалтай сэтгүүлч минь
Ашгүйдээ золоор муу юм болсонгүй.
Хамгийн их уншсан