Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвлийн уралдаанд 16-Гаас доош насны хүүхдээр морь унуулахыг хориглоно

УИХ дахь эмэгтэй гишүүд 2013 оноос эхлэн хурдан морь унаач хүүхдүүдийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж, тодорхой ажлуудыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулж ирсэн. 2013 онд холбогдох байгууллагуудын төлөөлөл хамтран санамж бичигт гарын үсэг зурж, хамгааллын хувцас, ослын даатгалд хамруулах зэрэг олон ахиц гарсан боловч санамж бичгийн зарим зүйл заалт нь хэрэгжихгүй байгаа. Иймээс өвлийн морин уралдаанд 16-аас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хууль батлах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм.
Тэгвэл уг хуулийн төсөл бэлэн болсон тул УИХ-д энэ сардаа багтаан өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх боломжтой гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан