Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын сэтгүүлзүйн 102 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монголд сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 102 жилийн ой тохиож байна. 1913 оны гуравдугаар сарын 6-нд Монгол Улсад “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарснаар сэтгүүлзүйн салбарын үндэс тавигдсан байдаг. Тэр цагаас хойш сэтгүүлзүйн салбар өөрийн өнгө төрхөө олж, дотооддоо өрсөлдөн, үзэгч, уншигч, сонсогчиддоо шинэ соргог мэдээллийг түгээсээр байна. Хэвлэл мэдээллийн салбар өнөөдөр өнөр өтгөн болжээ. Үүнийг муу гэх шүүмжлэл байдаг ч, харин эсрэгээрээ илүү их өрсөлдөөнийг бий болгож, үүний үр дүнд олон нийтэд чанартай мэдээлэл хүрэх үндэс болдог.

Сэтгүүлзүй өнөөдөр 102 “нас” хүрлээ. Хоёр дахь зуунтайгаа золгосон энэ салбар хатуу шүүмжлэл зэмлэлийг сонсдог хэдий ч, сайшаал магтаал нь үүнээс ч илүү байдаг билээ. Үзэг нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарт ажилладаг бүх хүнд Монголын Үндэсний сэтгүүлзүйн 102 жилийн ойн мэндийг хүргэе.

Мэндчилгээ

Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэн түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг салбарынхаа нийт ажилтан ажиллагсад болон эрхэм үзэгч, уншигч, сонсогч, хэрэглэгчдэдээ хүргэе.
Одоогоос 102 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Ж.Цэвээн нарын хэсэг монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг”-ийн анхны дугаарыг хэвлэн түгээснээр Монголын сэтгүүлзүй өөрийн түүхээ бичиглэж эхэлсэн билээ.
Өнгөрсөн он жилүүдэд Монголд оршин байсан нийгмийн тогтолцоо, түүний хувирал өөрчлөлт болгон манай салбарт онцгой нөлөөлж байсан нь бид мэдээллийн буюу оюуны хүнс хэмээх амин чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэж түгээдэгтэй холбоотой.Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань нийгмийн оюун санааны хөгжил төлөвшилд онцгой нөлөө үзүүлдэг. Нөгөөтэйгүүр сэтгүүлзүйн салбарынхны өнөөдөр бэлтгэж түгээсэн мэдээлэл маргааш улс орон, хүн төрөлхтний  түүх болж хувирдаг. Тийм учраас мэргэжлийн стандарт, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн дээдлэх нь манай салбарынхны эрхэм үүрэг юм.
Саяхан болж өнгөрсөн ээлжит их хурлаараа шинэчлэлийн бодлого зорилтоо тодорхойлсон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл салбарын ажилтан ажиллагсад - хэвлэл мэдээлллийн хэрэгслүүд – тус салбарт хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах мэргэжлийн холбооныхоо үүргийг хариуцлагатай биелүүлж, салбарынхаа зөв хөгжлийн төлөө та бүхэнтэй хамтран хичээнгүйлэн ажиллах болно.

Монголын үндэсний сэтгүүлзүй үргэлж өөдрөг гэгээн байг!

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид

2015.03.06. Улаанбаатар хот.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан