Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хилийг ямар ч зөвшөөрөлгүй давдаг сонин тохиолдлууд

Улсын хил гэдэг зэвсэгтэй цэргээр хамгаалуулсан дархан газар байдаг. Хил давахын тулд паспорт, виз зөвшөөрөл гээд олон бичиг баримт  хэрэгтэй. Хүнийг бүү хэл зарим бараа бүтээгдхүүн, эд зүйлийг улсын хил давуулахыг хориглосон байдаг. Гэтэл хилийн шугаман дээр улсын хил давуулан волейбол тоглож, зураг зурж болдог байна. Ийм сонин тохиолдлууд энэ байна.

1.    Волейбол тоглох


АНУ, Мексикийн хилийн шугам давуулан байрлуулсан талбайд волейбол тоглож болдог. Америкийн Аризон мужийн иргэд жил бүр мексикийн Нако хотын иргэдтэй волейболын нөхөрсөг тэмцээн зохиодог. Хамгийн сонирхолтой нь талбайн тор нь яг хилийн шугамын дагуу байрладаг болохоор бөмбөг давах бүрийдээ улсын хил “зөрчдөг” байна.

2.    Цас туулагчаар давхих

Швед, Норвегийн хилийн шугам дагуух замаар цас туулагчаар гулгаж болно. Цас их ордог энэ нутагт битее цасанд хучигдсан хилийн шугаман дээгүүр дураараа давхиж болно. Хэн ч хориглохгүй.

3.    Замын хөдөлгөөний урсгал солих

Гонконг хятадын автономит нутаг  Макаогийн хил дээрх авто замаар Макаогоос хятадын эх газар луу зорчиж байгаа хүн замын нөгөө урсгалд орохын тулд Гонконгийн хил давуулж барьсан тойруугаар гарч хил “зөрчдөг” ч хэн ч үүнийг хууль бус гэж үздэггүй байна.

4.    Гольф тоглох

Гольфын Торнио клуб яг хил дээр оршдог болохоор талбайн 9 нэгж хэсэг нь Шведийн нутагт, нөгөө 9 нэгж хэсэг нь Финляндын нутагт хамаардаг. Хоёр улсын хил гольфын талбайн яг дундуур урсдаг Торнио голоор хязгаарлагддаг юм байна.

5.    Бейсбол тоглох

АНУ, Канад, Мексикийн хил дамнасан хэд хэдэн бейсболын талбай байдгийг энэ спортын тухай ном бичсэн Крейг Робинсон дурдсан байдаг. Ийм талбай Канадад хоёр, АНУ-д нэг, Мексикт бүр зургаа байдаг байна. Бейсбол тоглох үеэрээ тамирчин улсын хилийг дамнан гүйдэг гэнэ.

6.    Завиар хоёр цаг аялахдаа гурван орныг үзэж болно

Игусау голоор хоёр цагийн хугацаатай завиар аялахдаа Аргентин, Бразиль, Парагвай гэсэн гурван орны үзэсгэлэнт байгалийг үзэж буцахдаа манай гаригийн томоохон хүрхрээний нэг Игуасугийн доогуур өнгөрч болно.

7.    Үнсэлцэж байгаа үлэг гүрвэлийн доогуур

Хятадын хойд нутгийн Эрээн хотоос Монгол руу явахдаа зам дээгүүр хөндөлдөн үнсэлцэж байгаа үлэг гүрвэлийн доогуур гарна. Эрээн хотын орчим 2007 оноос үлэг гүрвэлийн сүрэг бүхий хотхон байгуулсан байгаа.

8.    Хил давуулан зураг зурах

Польшийн зураач Ярослав Казяра загасны ургамлаар бүтээсэн энэ аварга зургийг Польшийн Городищ, Украины Варез хоёрын хил дамнуулан Ленд-арт наадамд зориулан 2011 онд урласан байна.  Үүгээрээ зураач хоёр орны эв нэгдэл, байгаль, соёлыг дээдлэх санааг илэрхийлсэн гэнэ. Тэрээр 23 төрлийн ургамал тариалж энэ хоёр загасыг дүрсэлсэн байна.

9.    Бельги, Нидерландын аль руу нь ч орж болно

Бельги, Нидерландын яг хил дээр Бельгийн Баарле-Нассау, Нидерландын Баарле-Хертог  хотод хоёр орны хэлээр бичсэн хаяг, хоёр хонхтой хаалга бүхий  нэгэн байшин бий. Та хоёр гараараа хоёр хонхыг нэгэн зэрэг дарвал хоёр улсын нутаг руу нэгэн зэрэг дуудсан гэсэн үг.

10.    Нэг хөлөө бөмбөрцгийн умардад, нөгөө хөлөө өмнөд хэсэгт нь

Бөмбөрцгийн хойд өмнөдөд хуваадаг экватор бүх дэлхийг бүсэлхийгээр нь тойрч байгаа. Харин "Mitad del Mundo" буюу  "Дэлхийн бүслүүр" гэдэг цэцэрлэгт хүрээлэнд экваторыг тэмдэглэсэн өргөн шугам тэмдэглээстэй бий. Үнэн хэрэгтээ жинхэнэ экватор бол энэ шугамаас 240 метрийн хойно байдаг ч бэлгэ тэмдгийн  энэ шугамын хоёр талд гишгивэл нэг хөл чинь хойд хэсэгт нөгөө хөл чинь бөмбөрцгийн өмнөдөд л байна гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан