Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор аймагт газар 5,1 баллын хүчтэй хөдөллөө


Монголын өмнөд нутагт, хятадын Зюцюань хотоос умар зүгт 501 км-ийн зайд өнөөдөр өглөөгүүр газар магнитудын 5,1 баллын хүчтэй хөдөллөө хэмээн ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн албаны Сибирийн салбарын мэдээлснийг оросын “Интерфакс” агентлаг дамжууллаа.
Газар хөдлөлийн төв нь умард өргөргийн 44,16, дорнод уртрагийн 99,97 градуст байсан нь манай Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт таарч байна. Газар хөдлөл москвагийн цагаар 00,41 цагт тохиосон байна.
Шинжээчид үүнийг маш хүчтэй тохиолдол гэж байна. Эвдрэл сүйрэл, гамшгийн талаар мэдээлээгүй байна.

0 Сэтгэгдэл
зөв бичих хэрэгтэй байна,Магнитуд, балл хоёрыг ялгах хэрэгтэй
Хамгийн их уншсан