Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2015-03-13
Тендер шалгаруулалтын нэр: Баянгол дүүрэг, Бохир усны 24 дүгээр коллекторын шинэчлэлтийн  ажил  гүйцэтгэх
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-15/0022

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянгол дүүрэг, Бохир усны 24 дүгээр коллекторын шинэчлэлтийн  ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны долдугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (Тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:    
Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 450,000,000 /Дөрвөн зуун тавин сая/ төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 270,000,000 /Хоёр зуун далан сая/ төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудын аль нэг жилд нь доод тал нь нэг удаа энэхүү гэрээтэй ижил төстэй 270,000,000 /Хоёр зуун далан сая/ төгрөгөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай.                                                 
Барилга хот байгуулалтын яамны: 2.2.3 - Ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажил гүйцэтгэх  тусгай зөвшөөрөлтэй байна.  
Тендерийн хамт 9,000,000 /Есөн сая / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минут болон түүнээс өмнө Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутад  нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох  эрхгүй. Дотоодын давуу эрхийн зөрүү  тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем  (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.   
Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, мэргэжилтэн С. Оюунчимэг, Утас: 75757804,

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан