Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөцийн маханд 4.5 тэрбумын баталгаа гаргах болов

2014 онд нөөцийн мах бэлтгэхээр дөрвөн компани харьяа яамтайгаа гэрээ хийж, 12 мянган тонн мах бэлтгэхээр болсон. Энэ хавар борлуулалтад гаргах нөөцийн махыг хадгалах, түгээх, худалдаалахад аж ахуйн нэгжүүдэд 14 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газраас өнгөрсөн онд шийдсэн боловч 9.5 тэрбумыг олгоод байгаа гэнэ.
Ингээд 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт үлдээд байсан учраас Засгийн газар энэ мөнгөнд баталгаа гаргаж, 2015 оны төсвийн тодотголд тусгахаар 16-ны хурлаараа шийдвэрлэсэн байна. Учир нь, дээрх мөнгийг шийдвэрлэж өгөхгүй бол мах бэлтгэсэн компаниуд худалдаанд бүтээгдэхүүнээ гаргахад хүндрэл үүсээд байсан гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан