Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэчлэгдсэн ТҮЦ

Н.БАТ

1990 оны зах зээлийн нийгэмтэй цуг буй болсон үйлчилгээний нэг төрөл хэлбэр бол тохиролцооны дэлгүүр цаашлаад түргэн үйлчилгээний цэгүүд байлаа.
Орон сууцанд амьдардаг нь байрныхаа гадна, хашаанд амьдардаг нь нэг буландаа ТҮЦ хэмээх жижигхэн пин барьж ажиллуулж эхэлсэн цаг одоогоос 25 жилийн тэртээ. Цөөн хэдэн дэлгүүрээр үйлчлүүлж байсан монголчуудын хувьд чухал хэрэгцээтэй зүйл болсон энэ үйлчилгээний цэгүүд өнөөдрийг хүртэл оршин тогтнож, тамхи бохь кофе за тэгээд хуушуур пирожки гээд л хэдэн булангаа таллаж хуваагаад ёстой ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг зарж байсан цаг саяхан. Гэвч ТҮЦ нь он цагийн уртад элэгдэж хуучраад гандаж навсайгаад яажийж унах дөхсөн хэдэн төмөр  амбаар болон хоцорсонч, түүнийг шинэчилж сайжруулахыг хүсэх хүн тийм ч олон байсангүй. Иймээс нийслэлийн Засаг дарга 2012 онд тогтоол шийдвэр гаргаж, 2013 оноос ТҮЦ нүүлгэх их ажил эхэлсэн.  Гэвч эндээс амьдралаа залгуулдаг 400 гаруй хүний эрх ашиг мөн хөндөгдөж байсан учраас ТҮЦ бүрмөсөн хаагаад хаячихгүй, харин шинэчлэн засч сайжруулаад нэг стандартын дор нийслэлийн гудамжинд тавихаар НИТХ-ын хуралдаанаар шийдсэн.

Ингээд ТҮЦ шинэчлэгдэж байна. Анзаарч байгаа бол энд тэндгүй бор өнгөтэй жижигхэн “байшингууд” харагдах болов. Шинэ ТҮЦ нь НИТХ-ын тогтоолоор  нийслэлийн А,Б бүсэд 12-14 ам.метр талбайтай, био нойлтой, дулаан, цахилгаантай байна гэсэн ерөнхий шаардлагууд тавьж явган зорчигчийн зам талбайд саадгүй, сургууль цэцэрлэгээс хол байршуулж, хорооны Засаг даргатайгаа байршлаа зөвшилцөх талаар  тусгасан. Мөн эрүүл ахуйн стандартыг хангах зорилгоор ариун цэврийн өрөөг зөөврийн бие засах суултуураар тоноглож, бохирыг урсгах цэвэр усны болоод халдваргүйжүүлэх бодисын хангалттай нөөцтэй байхыг журамд тусгасан байгаа юм. Түүнчлэн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор ТҮЦ-ийн эргэн тойронд цэцэрлэгжүүлэлт хийсэн байх ёстой. Тиймээс шинэ ТҮЦ-ээр үйлчлүүлж үзлээ.  Шинэчлэх ажил өнгөрсөн намраас эхэлсэн учраас орчны тохижилт одоогоор хийсэн нэг ч ТҮЦ алга. Ямар ч байсан 12 ам.метр талбайтай жижигхэн байшиндаа ариун цэврийн өрөө гаргасан байгаа харагдсан. Дунджаар 130-150 мянгаар био суултуур ч авч тавьж байгаа гэнэ.

ТҮЦ-ийг ийн шинэчлэх болсон гол шалтгаан нь гаднах өнгө үзэмжээс гадна хориглосон хүнсний бүтээг­дэхүүн борлуулдаг, хадгалалт чанарын наад захын стандарт мөрддөггүй зэрэг олон зүйл байсан юм. Тэгвэл энэ удаад ТҮЦ юу зарж байгааг сонирхвол урьдын адил юм юм л байгаа харагдлаа. Гол нь гаднаас нь харахад, дотор нь ороход л цэвэрхэн болж. Онцгойлж хэлэхэд мах ногоо дагнаж зардаг ТҮЦ цөөнгүй байна. ТҮЦ-ийг шинэчлэх сургаар НИТХ-аас тогтоосон стандартыг хангасан байшинг “Киг” компани энэ бизнесийг эрхлэгчдэд дунджаар 25 саяар санал болгож, олон хүнийг бухимдуулж байсан. Тус компанийн хувьд ТҮЦ-ээ хятадаас оруулж ирдэг. Өөрөөр хэлбэл угсардаг байшингаа урд хөршөөс импортолж байсан аж.

ТҮЦ-ээр амьдралаа авч яваа хүмүүсийн хувьд халааснаасаа бэлэн 25 сая төгрөг тоолоод шинэхэн ТҮЦ захиалах боломжгүй учраас энэ тухайгаа нийслэлийн Засаг даргад уламжилж, гомдол санал гаргасны үндсэн дээр заавал тус компаниар бариул гэсэн тогтоол шийдвэр байхгүй гэдгийг албан ёсоор баталгаажуулж, дотоодоосоо үйлдвэрлэгч хайж эхэлсэн юм.

 400 хүний ажлын байрыг эргүүлэн буй болгохын тулд манай барилгын зарим компаниуд маш хурдан, бас хялбар аргаар шийдэж болох шийдлээ танилцуулж, зөөвөрлөж авч явдаг ТҮЦ бий болгосон нь өнөөдрийн гудамжаар дүүрэн байгаа жижигхэн бор байшингууд.

Дунджаар ам.метрийг нь 450 мянган төгрөгөөр хийхээр санал болгож. Зарим компани шууд дөрвөн сая төгрөгөөр хийж өгнө гэсэн зар ч тавьсан байгаа юм. Харин хятадаас оруулж ирж байгаа угсардаг байшин ам.метр нь 250 ам.доллар. Гэхдээ тээврийн зардал ороогүй үнэ гэж байгаа.  Монголчууд хямд үнээр ингээд хийж чадаж байхад гаднаас авах хэрэггүй нь тодорхой.

12-14 метр квадрат гэхээр 5,4-6,3 сая төгрөгөөр нэг жижигхэн бор ТҮЦ бэлэн болж байгаа бололтой. Хамгийн гол нь ажил үйлчилгээ явуулах эрхээ нийслэлийн харьяалагдах байгууллагаас авах ч хаана байршуулах, ямар стандартаар ажиллахаа хорооныхоо даргатай зөвшилцөж болох учраас иргэдэд зардал чирэгдэл харьцангуй гайгүй байгаа гэнэ.

Ямар ч байсан нийслэлчүүд хотын даргын хүсээд байгаа сая жуулчныг хүлээн авахдаа нүүрээ угаагаад угтана гэгчээр автобусны буудал дээрх хэдэн халтар амбаараа сольчихсон л байх нь. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр ТҮЦ-ийн байшингууд хэмжээний хувьд харилцан адилгүй байгааг нийслэлийн зүгээс харгалзан үзэж л байгаа гэж итгэе. Зуун айлын автобусны буудал дээр бүүр зогсоолын жижүүрийн байр шиг ч ТҮЦ харагдаж л байсан. Зарим нь хаус мэт данхайна. Мэдээж мөнгөнийхөө хэмжээгээр бариулж байна аа хэмээн ам таглаж болох ч өнөөх хамгийн түрүүнд дэвшүүлээд байсан стандартаа яах вэ дарга аа.

0 Сэтгэгдэл
Shine tytsnyydiin chanar muu bn shyy hotiin dargaa.Irged ih ynetei hudaldan abch baigaa shyy hotiin dargaa.Erhee aldahgyin tuld gomdol gargaj chadahgyi bga shyy hotiin dargaa.Achiltandaa salchihaj magadgyi baigaa shyy hotiin dargaa Haalga tsonh n hamgaalalt muu hulgai orchihoj magadgyi baigaa shyy hotiin dargaa.Tsahilgaaniih n utas muu gal garch magadgyi shyy hotiin dargaa Ubul n hyiten baij magadgyi baigaa shyy hotiin dargaa
Shine tytsnyydiin chanar muu bn shyy hotiin dargaa.Irged ih ynetei hudaldan abch baigaa shyy hotiin dargaa.Erhee aldahgyin tuld gomdol gargaj chadahgyi bga shyy hotiin dargaa.Achiltandaa salchihaj magadgyi baigaa shyy hotiin dargaa Haalga tsonh n hamgaalalt muu hulgai orchihoj magadgyi baigaa shyy hotiin dargaa.Tsahilgaaniih n utas muu gal garch magadgyi shyy hotiin dargaa Ubul n hyiten baij magadgyi baigaa shyy hotiin dargaa
Хамгийн их уншсан