Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 хоногийн шийдэл

Б.ШИРНЭН

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголд “Ванга” хэрэггүй гэж хэлээд яг 100 хоножээ. Энэ нь Монгол Улсын ирээдүйг зөгнөх, урьдчилан харах шаардлагагүй. Шийдвэртэй алхам хийхгүй л бол “Default” буюу улс дампуурлаа зарлах дөхчихөөд байгааг бүрэн дүүрэн илтгэж байсан хэрэг.

Ерөнхий сайдын хувиар тавьсан түүний анхны илтгэл байж болох хамгийн мууг зөгнөсөн ч түүний өмнө Засаг толгойлж байсан Н.Алтанхуяг энэ үнэнийг ард түмэнд илчлээгүй юм. Тиймээс Ч.Сайханбилэг юун түрүүнд “хямралын үр үндсийг бид нэлээд хэдэн жилийн хугацаанд өөрсдөө бий болгосон” гэдгийг хүлээн зөвшөөрч, нэг ёсондоо “эхлээд илчил, дараа нь ажилла” гэдэг хувилбарыг сонгосон юм. Ингээд түүний бүрдүүлсэн Шийдлийн Засгийн газар Эдийн засгийг хямралаас гаргах хөтөлбөр боловсруулж, хямралын эсрэг ханцуй шамлаад яг 100 хонолоо. Энэ хугацаанд бид Ч.Сайханбилэгийн хэлсэн “Default” гэгчээс бага, багаар алсарч зайгаа барих ёстой. Аль эсвэл түүний бүрэн эрхийн 1.5 жилийн хугацаанд хямралаас гарах суурь нь тавигдсан байх гэсэн хоёрхон замаар зугуухан урагшилж байна. Тэгвэл ард түмнийг, улс орноо дампуурлаас гэтэлгэх түүний бодлого өнгөрсөн 100 хоногт хэрхэн хэрэгжив…

100 хоногийн өмнө

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нийтийн эрх ашгийн төлөө галыг өөр дээрээ авсан гэж нэг бус удаа баатарлаг дуугарч байв. Гэхдээ урд хожид дампуурал гэдэг үгийг улс орны хэмжээнд ашиглаж өөрийгөө түймэрт автуулах хэмжээний хүн Ч.Сайханбилэгээс өөр байсангүй. Түүнийг ажлаа авахад улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 53 хувь буюу 11.5 их наяд, алдагдал 880 сая ам.долларт хүрч, гадаад валютын нөөц эрс буурсан байв. Мэдээж энэ шинж тэмдэг нь төгрөгтэй харьцах ам.долларын ханшийг 1900 хүртэл чангалсан. Дээрээс нь Монголд орж ирэх мөнгөн урсгалыг хамгийн ихээр татдаг уул уурхайн бодлого гацаанд орсны улмаас гурван жилийн дотор 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт 0.6 тэрбум төгрөг болтлоо буурсан. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг батлан ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн дөнгөж оршил хэсэгт хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, тэтгэврийн буцалтгүй тусламж зэргээр гарч байгаа мөнгөний урсгалд хориг тавьж, татвар, ТАХ зэргээр илүү ихийг олох талаар тусгасан нь ард түмэнд таалагдаагүй. Мэдээж, ТАХ, татварын нэмэгдэл нэрээр илүү ихийг өгөх болчихоод байхад эргээд нэг ч төгрөгийн тэтгэмж авахгүй гэвэл тэнэг хүн л таг дуугүй өнгөрнө. Тиймээс ард түмнийг чангалах бус төрийн албаны үргүй зардлыг багасгах бодлогыг арай илүү дэмжээд байгаа хэрэг. Юутай ч өнгөрсөн 100 хоногт яг 36 ажил амжуулсны дотор онцолж болох хэд, хэдэн зүйл багтжээ.
 
“Оюутолгой”-н гэрээг боловсруулж байна

Эзгүй арал дээр нэг биш гурван сая “Робинзон”-ы түүхийг бичихгүй байх нь түүний хувьд хамгийн чухал сэдэв. Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улс маань байгалийн хичнээн баялагтай ч, хөрөнгө оруулалтгүй бол хүн хүч, техник технологигүй бол  хамгийн гол нь зөв бодлогогүй бол алтан дээр суусан чигээрээ манай үеийнхэн үлдэх юм байна” гэж хэлсэн. Энэ нь эдийн засгийг хөдөлгөх гол хүч нь уул, уурхай гэсний сацуу, зарим нэг хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болсон юм. Тухайлбал, Урт нэртэй хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж хувь хэмжээгээ нөөц ашигласны төлбөрөөр рояалтигаар солих шинэ эрхзүйн орчин бүрдсэн. Гэхдээ дээрх хуулиудад УИХ битүүний өдөр өөрчлөлт оруулсан нь өнөөдрийг хүртэл иргэдээс шүүмжлэл дагуулж байгаа. Өөрөөр хэлбэл, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж “Ноён” уулыг Стратегийн орд болгон зарласнаар олборлолт явуулах боломжтой болсон юм. Харин тус уул нь Эртний Хүннүгийн булш бунхантай, өвөг дээдсийн өв соёл хадгалагдаж ирсэн гэдгээрээ иргэний нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Тус орд нь манай улсад 10 жилийн хугацаанд 200 сая ам.долларын ашигтай гэгдэж байгаа юм. Гэхдээ Ч.Сайханбилэг өөрийн 100 хоногт хийсэн ажлын жагсаалтад Ноён уул буюу Гацуурт ордын асуудлыг шийдсэн хэмээн бичжээ. Харин “Оюутолгой”, “Тавантолгой”-н асуудалд тэр нэгэнт байр сууриа илэрхийлсэн. Үлдсэн 1.5 жилийн хугацаанд ямар нэг замаар дээрх хоёр ордыг ашиглаж, валютын урсгалыг нэмэгдүүлэх бодолтой байгаа. Дээрээс нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн 400 гаруй компанийн 80 гаруй хувь нь “Оюутолгой”-н хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хэрхэн шийдэгдэхийг хүлээж буй гэнэ. Ямар ч байсан Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Оюутолгой”-н гэрээг өргөн барьж, гацаанаас гаргахаар сэтгэл шулуудан ажиллаж байна. Харин гэрээнд өөрчлөлт орсон эсэх талаар мэдээлэл одоогоор алга.

Эхний дайралтаар 36.8 тэрбум иен “олов”

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Япон улс хоорондын хэлэлцээр болсон нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноос хойш хийсэн анхны гадаад айлчлал байв. Улс орны хэмжээнд яривал дээрх хэлэлцээр бидний хувьд ч анхных болсон. Харин Япон улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт 15 дахь удаагаа орж байгаа юм. Хэлэлцээрийг дагаж асар их мөнгө орж ирээгүй ч хоёр улсын Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх томоохон алхам боллоо гэж хоёр улс дүгнэсэн. Харин Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ дээрх хэлэлцээрийг “Гурван жил гаруй хэлэлцэж байж, Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа” гэдгийг онцолсон байдаг. Юутай ч, Ч.Сайханбилэг Япон улсад айлчилснаар иений хөнгөлөлттэй зээлээр Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж авахаар болсон юм. Мөн тэрээр Хөшигийн хөндийн нисэх буудал чиглэлийн авто замыг ирэх онд ашиглалтад оруулах эрмэлзэлтэй байгаа. Учир нь Ази, Европын дээд түвшний IX уулзалтыг ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаа учраас БНХАУ-ын зээлийг энэ чиглэлд төвлөрүүлээд байгаа хэрэг.

Харин өнөөдрийн байдлаар манай улсын 21 аймгийн зургаа нь хатуу замаар нийслэлтэй холбогдоогүй. Тэдгээрийг төсвийн мөнгөөр гүйцэтгэх боломжгүй учраас Ерөнхий сайд концессын гэрээг санал болгосон. Тухайлбал, Ч.Сайханбилэг сайд Алтай-Дарви чиглэлийн 98 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 129.4 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар, Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км, Мандал сум Зүүнхараа чиглэлийн 15.8 км хатуу хучилттай авто замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Хөрөнгө оруулалтын газарт гэрээ хийх эрх олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгаад байгаа юм. Хэрвээ энэ ажил бүтэмжтэй бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед Монгол Улсын 21 аймаг бүгд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдож дуусах билээ.

Дашрамд дурдахад, концессын гэрээгээр нийслэлд 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг концессоор барих бол БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 21 сургууль барих шийдвэрийг Ерөнхий сайд гаргаад байна. Мөн тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэх нь зөв гэж үзжээ. Эгийн голын Усан цахилгаан станц Улаанбаатар хотоос авто замаар 450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр барьж байгуулагдах юм. Хэрвээ энэ бүтэмжтэй болбол жилд дунджаар 606 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх бөгөөд 5.7 тэрбум м.куб эзлэхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм.

20 тэрбумыг “алдсан ч”

Ерөнхий сайд өмнөх Засгийн хэд, хэдэн шийдвэрийг цуцлах талаар дайчин мэдэгдэл хийсэн нь ард түмэнд баярын нулимс унагах завшаан болсон. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан С.Удвал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хоёрын булаалдаж байсан Төрийн ордны хажуугийн барилгыг манай засаг дахин оролдохгүй гэж анх удаа иргэдийн талд орсноор таван тэрбум төгрөгийн үнэтэй эмнэлгийн төхөөрөмжөөр иргэд эх орондоо үйлчлүүлэх эрхтэй болсон юм. Тэрбээр “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийн хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг зориулалтын дагуу үлдээх шийдвэрийг гаргасан байдаг. Гэхдээ эмнэлэг-оффис-эмнэлэг гэсэн өмнөх засгийн харалган шийдвэрийн улмаас Ч.Сайханбилэгийн Засгийн газраас ямар ч ашиггүй 20 тэрбум төгрөг гарах болчихоод байгаа юм. Ямартай ч түүний эргэлт буцалтгүй шийдвэрийн нөлөөгөөр ирэх наймдугаар сар гэхэд эмнэлэг иргэдэд үйлчилж эхлэх төлөвлөгөөтэй байна. Мөн тэрээр Засгийн газрын X байр буюу хуучин Соёл, спорт аялал жуулчлалын яамны байрыг дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгийг нь Яармагт баригдаж байгаад орхигдсон Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд зарцуул гэж зарлигдсан. Харин “ХААН” банк дээрх байрны дуудлага худалдаанд хэтэрхий хожоотой оролцсон гэдгийг хасчихвал удахгүй Эх, хүүхдийн эмнэлгийн ажил эхэлнэ. Юутай ч, тэр шинэ эмнэлэг барих төсөв мөнгөгүй үед хэмнэлтийн горимд шилжсэн хэдий ч хоёр эмнэлгийн асуудлыг амжилттай шийдэж чадсан юм. Мөн төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа учраас яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглуулж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
их зүйл хийх гэж хичээж байгаа шүү итгэж байгаа шүү амжилт
Сайханбилэгийг ажлаа авахад улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 53 хувь буюу 11.5 их наяд, алдагдал 880 сая ам.долларт хүрч, гадаад валютын нөөц эрс буурсан байв. Мэдээж энэ шинж тэмдэг нь төгрөгтэй харьцах ам.долларын ханшийг 1900 хүртэл чангалсан. Дээрээс нь Монголд орж ирэх мөнгөн урсгалыг хамгийн ихээр татдаг уул уурхайн бодлого гацаанд орсны улмаас гурван жилийн дотор 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт 0.6 тэрбум төгрөг болтлоо буурсан. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг батлан ажиллаж байна.амжилт амжилт
Шийдлийн Засгийн газар Эдийн засгийг хямралаас гаргах хөтөлбөр боловсруулж, хямралын эсрэг ханцуй шамлан зүтгэж аль болох бүхнийг хийж байгаа хичээгээрэй дэмжиж байгаа шүү
Хамгийн их уншсан