Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Осолдсон онгоцны “хар хайрцаг”-ийг оллоо


Францад осолдсон германы German Wings компанийн  зорчигч тээврийн Airbus A 320 онгоцны хар хайрцагны нэгийг  францын эрлийн хэсэг  оллоо гэж францын Альп бүс нутгийн Үндэсний хурлын депутат Прованс Крситоф Кастанье мэдэгдсэн байна.

“Онгоцны бичлэгийн хайрцгийг оллоо. Одоохондоо энд ямар мэдээлэл бичгдсэн, онгоцны багийнхан юу ярьсан, хар хайрцаг дахь нислэгийн техникийн бичлэгүүдэд юу байгаа  нь тодорхойгүй байна” гэж Кахстанье мэдэгджээ.
Онгоц осолдсон газарт шинжээчид нисдэг тэргээр очиход Кастанье хамт осчон талаараа сэтгүүлчдэд “Энэ нь тун явцуухан хавцал юм байна. Онгоцны сэг үлдэгдэл 300-400 метрт тарсан байна” гэж мэдээлжээ.

Францын нутагт өчигдөр өглөөгүүр осолдсон онгоцонд багийн зургаан гишүүн 144 зорчигч явсны ихэнх нь германы иргэд, 45 исдани, 39 турк хүн явсан мэдээлэл байна.

Өндөр уулын бүсэд унасан энэ газарт аврагчид буухад хүнд байгаагаас тэд ган татлагаар бууж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан