Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Саусгоби Сэндс” компани ялагдлаа

“Саусгоби Ресурс Лимитед” (SouthGobi Resourсes Ltd) компанийн Монгол дахь салбар болох “Саусгоби сэндс” (SouthGobi Sands LLC) компани Өмнөговь аймгийн “Овоот толгой” нүүрсний ил уурхайд олборлолт явуулж байх үедээ 100 гаруй тэрбум төгрөгийн орлогод ногдох татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан юм. Ингээд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла болон Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Филлипин улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарт эрүүгийн хэрэгт үүсгэн шалгаж, анхан шатны шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм.

Харин иргэний хариуцагч  (мөнгөн торгууль төлөх ёстой аж ахуйн нэгж) дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсныг өчигдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хянан хэлэлцлээ. Ингээд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр  “Саусгоби сэндс” компани манай улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахаар болж байгаа юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан