Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдээ ес болон хоёр настайд улаанбурханы вакцинд хамруулаарай

Б.МЯГМАР

Монгол Улсад устсан гэх улаанбурхан өвчний тохиолдол нийслэлд өнгөрсөн сарын 26-нд бүртгэгдэв. Гурав хоно­гийн да­раа л Улаанбаатар хотын таван дүүрэгт улаанбурхан өвчний сэжигтэй 241 тохиолдол бүртгэгдсэнээс 67 нь лабораторын шинжилгээгээр энэ өвчин мөн болох нь батлагдсан байна. Түүнчлэн Өмнөговь аймагт 19 хүнд дээрх өвчний тохиолдол илэрчээ. Улаанбурхан өвчин манай улсад албан ёсоор 1958 онд бүртгэгдсэн аж.

Өнөөдрийн байдлаар илрээд байгаа энэ өвчний халдвар нь БНХАУ-аас оюутан, бизнес эрхэлдэг иргэдээр дамжин орж ирсэн гэх судалгаа бий. Хятадад улаанбурхан өвчний 2000 гаруй тохиолдол илэрсэн. Амьсгалын замаар дамжиж халдварлан, хүүхдийн бие дээгүүр тууралтын шинж тэмдгээр илэрдэг улаанбурхан өвчний манайд бүртгэгдээд буй вирус нь Хятадад илэрсэн вирустэй ижил төрлийнх гэнэ. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд вакцины талаар буруу ойлголттой болсноос хүүхдээ вакцинд хамруулахаас зайлсхийснээс үүдэн вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тухайн өвчнөөр өвчилж байна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Иргэн та хүүхдээ ес болон хоёр настайд нь улаанбурханы эсрэг вакциныг заавал хийлгэж байхыг эмч нар анхааруулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан