Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тамхины хяналтын тухай хуулийг хүчингүй болгохыг хүсчээ

Б.Билгүүн

Хүнсний худалдаа эрх­лэгчдийн холбооны тө­лөөллүүд Төрийн ордон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй уулзжээ. Хүнсний худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготойгоор байгуулагдсан тус холбоо долоон жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэд УИХ-ын баталсан зарим хууль, тогтоомж нь хүнсний худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг зөрчих тохиолдол гарч байгаа гэж үзсэн байна. Тухайлбал, тэд энэ удаад Согтууруулах ундааны хяналтын тухай болон Тамхины хяналттай холбоотой шийдвэрүүдийн талаарх санал хүсэлтээ нэгтгэн Өргөдлийн байнгын хороонд хүргүүлж байгаа юм байна.  
Ингэхдээ, Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-аар дахин хэлэлцүүлэхгүй байх, Тамхины хяналтын тухай хуулийг хүчингүй болгуулах хүсэлт бүхий 1000 гаруй худалдаа эрхлэгчдийн гарын үсэгтэй өргөдлийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд өгсөн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан