Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Гүндэгмаа зургаа дахь олимпийн эрхээ авлаа

Өчигдөр буюу бямба гарагт болсон "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Отрядын Гүндэгмаа алтан медаль хүртэж “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ албан ёсоор авлаа.

БНСУ-ын Чанвон хотноо зохион байгуулж тс тэмцээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд 70 буудагч онч мэргээ сорьсноос Монголын шилдэг тамирчин /"Алдар" спорт хороо, Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин/ О.Гүндэгмаа түрүүлсэн бол БНХАУ-ын залуу буудагч Лин Юемей, "Дэлхийн цом"-ын аварга Болгарын тамирчин Бонева Антонета нар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. Манай тамирчин 582 оноогоор долдугаар байраар финалд шалгарсан юм. Харин ОУХМ Т.Баярцэцэг 575 оноогоор 32, ОУХМ Ц.Мөнхзул 569 оноогоор 49 дүгээр байр тус тус эзэлжээ.

Ийнхүү Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Рио-2016" зуны олимпийн наадамд оролцох Монгол тамирчдаас анхны эрхийг эх орондоо авчирч байгаа төдийгүй “Атланта-1996”-гаас хойш тасралтгүй зургаан олимпийн наадамд оролцох болзлыг хангасан хосгүй амжилтын эзэн болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан